МАН-ын бүлэг Хамтын тэтгэврийн хуулийг гацаагаагүй

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслүүдийн талаар хэлэлцсэн хэмээн тус бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ы

Хяналтын тухай хуулийг өмнө нь Засгийн газраас өргөн барьсан ч эргүүлэн татаж байсан. Нэгдсэн бүтэц зохион байгуулалттай, төлөвшсөн Мэргэжлийн хяналтын байгууллагыг тусад нь салгах нь зөв, буруу эсэхасуудлаар УИХ өмнө нь хэлэлцээд дүнгээ тавьсан. Гэтэл энэ төслийг Засгийн газар бараг өөрчлөлт оруулахгүйгээр дахин өргөн барьсан байна. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг задалж болох ч яамдуудад биш төрийн бус байгууллага дээр төвлөрүүлэх нь зүйтэй гэдэг саналтай байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. Тиймээс Хяналтын хуулиар МАН-ын бүлгээс ажлын хэсэг гаргахаар болсон байна.

ы

Мөн Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг яаралтай  батлуулахаар УИХ-д өргөн барьсныг хэлэлцжээ. Засгийн газар нийгмээс шүүмжлэл хүлээгээд энэ тогтоолыг эргүүлэн татсан байсан. Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хоёрыг эргүүлэн татаад дахин өргөн барьж байгаа нь Засгийн газар бодлогогүй байна гэж үзээд МАН-ын бүлгийн зүгээс санал дүгнэлтээ Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцүүлэх үеэр танилцуулна гэлээ. Мөн ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болсон байна.  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Засгийн газраас эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хоёр жилийн хугацаанд хүндрүүлсэн эдийн засгийг 100-хан хоногт эрчимжүүлж чадах уу гэдэг асуулт байна. Мөн өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр эдийн засаг хямарсан гэдэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ч санал нэгдсэн. Засгийн газар бодит байдалтай эвлэрч, үүнээс гарахын тулд УИХ-д хандаж байна гэж ойлгож байна. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслөөр МАН-аас ажлын хэсэг байгуулахаар болсон.

ы

Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийг  өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч энэ хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүн нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах байр сууриа зөрчиж, хуулийн төсөл өргөн барьсан нь буруу байна. Засгийн газраас санал аваагүй, тооцоо судалгаагүй байна гэж үзэн С.Эрдэнэ сайдын хуулийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь МАН-ын бүлгийг Хамтын тэтгэврийн хуулийг гацааж байна гэсэн дүгнэлт буруу гэдгийг нотолсон хэмээн МАН-ын бүлгийн дарга онцлов.

ый

Үүний дараа бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

йы

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолд зарим төрийн компаниудыг хувьчлах асуудал тусгагдсан. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн өмчийг хувьчлах асуудал явагдаж байна. 1996-2000 онд төрийн өмчийн компаниудыг хувьчилж байсан. Тэр нь одоо хэний мэдэлд байгааг ард түмэн мэдэж байгаа. Үнэхээр зөв зүйтэй, үр дүнтэй хувьчлал хийнэ гэвэл МАН дэмжинэ. Хуучин шиг бие биедээ найр тавих гэж өмчлөлд оруулж ирж байгаа бол бид дэмжихгүй.

ый

-МАН Д.Сугарыг өмөөрч байна. Магадгүй нууц нь ил гарах тйи гэдгээс айж байна гэсэн хардлага ч яригдаж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар 2004 онд Төрийн өмчийн хорооны дарга болсноос хойш Төрийн албан хуулиар МАН-ын гишүүнээс татгалсан. МАН-ын бүлгийн зүгээс энэ хүнийг өмгөөлөөд, хамгаалаад байгаа зүйл байхгүй. Аливаа асуудалд УИХ дээр ултай, суурьтай шийдвэр гарах ёстой. Үндсэн хууль шийдэх асуудлыг УИХ дээр оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс нухацтай судалж байж хэлэлцэе гэдэг дээр МАН-ын гишүүд гэлтгүй бусад гишүүд ч дэмжиж байсан.

a

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “давхар дээл”-ийг тайлах төслийг хэрэгжүүлэх хугацаа энэ онд хэрэгжихээр эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн.  Хэрэв энэ хэвээр батлагдвал Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг би хэлж мэдэхгүй. Засгийн газар огцрохгүй байх бололцоотой. Үндсэн чиг үүргийн дөрвөн яам, Шадар сайд, Ерөнхий сайд нь огцрохгүй. Мөн жагсаалтаар орж ирсэн гишүүд нь УИХ-аас татгалзвал Засгийн газар огцрохгүй байж болно. Өнөөдөр бодлогогүй, төрлийн алба болсон Засгийн газрыг бодлоготой, ухаалаг болгоё л гэсэн санаа юм.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хархүү:
ман угаасаа л гацаах арга хэрэглэсэн шдээ ядарсан явуургүй ман аа гэж
2014-04-22
зочин:
ман гацаалгүй шийдэх л хэрэгтэй ш дээ. хүмүүс өөрсдийнхөө төлсөн мөнгийг буцааж авч байгаа болохоос та нар шиг хүмүүсийн татварт өгсөн мөнгөнөөс хумслах гэж байгаа биш. ер нь ндш-н өчнөөн мөнгийг ман идээ биз дээ. одоо цад л даа.
2014-04-22
5rfds:
hulgaich luivarchid ard tumend heregtei huuliig uurtuu ashiggui l bol gatsaahiimaa
2014-04-22
орон гаран:
энэ хүн орж гардаг гэдэг нь болоо юу малчны тэтгэврийн насаар барьцаалаад гацаасаныг монгол байтугай дэлхий мэдэж байгаа байхаа
2014-04-22
zochin:
ene hvnii hubiin baidal ni hend hamaa bnaa nogoochen ch geh *g nogoogoo sain tariad odo saihan l amidarch bn shte yah gej tsuuhvvlee baijeej bie bienee hemej bdag bnaa ene hvn chen toirogtoo vneher ih yum hiij bgaa hvn baruun aimagt ochood haraarai ok...
2014-04-22
showchin:
hamgiin adgiin populist, manai baruun mongolchuudiig hazgai ayalgatai, buduuleg ene ter geed tv -eer muulaad bail uu. buyant-iin nogoochinii udam
2014-04-21
1234:
эсэргүүцээд муулаад байвал сөрөг хүчин болж байнаа гэвэл тэр шиг худлаа юм байхгүй ээ
2014-04-21
зочин:
зөв ярьжээ
2014-04-21
......:
яг унэн ярьжээ
2014-04-21
иргэн:
чи гацаагаад, ман-аас ард түмнийг холдуулаад үзээрэй. намын нэр хорлоод байхгүй шүү тэнэг ээ.
2014-04-21
бара:
хамгаалаагүй юм бол цэцийн гишүүнээс эргүүлж татаад шалгуулаад үнэн худалыг нь ялгуулах хэрэгтэй сугарт ядаж өөрт нч хэрэгтэй шү дэ
2014-04-21
gatsaachaa l...:
gatsaachaaa l...
2014-04-21