Найз бүсгүйнхээ аминд хүрсэн этгээдийг саатуулжээ
Энэ сарын 11-12-нд шилжих шөнө 25 настай Г гэгч хүйтэн мэсээр өөрийн найз бүсгүй болох 25 настай Х-гийн хоолойн тус газар хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм. Улмаар Г-г сэжигтнээр татаж хорих 461 дүгээр ангид түр саатуулан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтыг ажиллагааг явуулж буй аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ