Залуус “Архигүй Дундговь” аян зарлана
Дундговь аймаг дахь Залуучуудын холбооноос энэ сарын 28-аас, ирэх тавдугаар сарын 28 хүртэл нэг сарын хугацаанд “Архигүй Дундговь” аяныг өрнүүлэхээр болжээ. Энэ хүрээнд сумдуудаар явж сургалт семинар, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр аймгийнхаа залуучуудыг спиртыг биш спортыг сонгохыг уриалах юм байна. Энэхүү уриалгыг нэг сар үргэлжлээд дуусах биш цаашид хэвшүүлж залуучуудаа баар луу биш заал руу явдаг болгох, и биш о гэж хэлдэг болгоход бүхий л талын арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах аж.
ы
Монголын залуучуудын холбоо энэ жил “Спирт үү, спорт уу” аяныхаа нээлтийг 21 аймагт зэрэг хийхээр болсон юм. Энэ хүрээнд аймгуудын залуучуудын холбоо, салбар хороо, холбоод, клубууд дор бүрнээ бэлдэж спортын олон үйл ажиллагаануудыг тухайн сум орон нутаг болон салбар хороод дээрээ зохион байгуулж байгаа юм. Спир үү, спорт уу аяны нээлт ирэх сарын 3-ны өдөр Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд энэ өдөр спортын олон төрөлт үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаас гадна “Спорт мисс” шалгаруулах юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ