“Мерекс” ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлжээ
2014-04-21

Монголын Хөрөнгийн бирж дээр энэ 7 хоногийн эхний өдрийн арилжаагаар нийтдээ 18 ХК-ийн 38126 ширхэг хувьцааг арижаалжээ. Энэ өдөр 78 хэлцэл хийж, 36 сая 667 мянга 679 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна.

ТОП-20 индекс 15656.57 нэгж болж өмнөх 7 хоногийн сүүлийн өдрийнхөөс 90.89 нэгж буюу 0.58 хувиар буурчээ. Даваа гарагт “Мерикс” ХК-ийн үнэт цаас 15 хувь, “Баянхайрхан” ХК 14.98 хувь, “Бэрх-Уул” ХК 14.98 хувиар үнэт цаасны ханш нь тус тус өссөн байна. Харин “Мах импекс” ХК 6.22 хувь, “Улаансан” ХК 6.21 хувь, “Улсын их дэлгүүр” ХК 5.41 хувиар тус тус үнэт цаасны ханш нь буурсан дүнтэй арилжаалагджээ.

Дашрамд дурдахад Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг үндэслэн “Мерекс” ХК-ийн үнэт цаасны  хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхийг зөвшөөрсөн аж. “Мерекс” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 26,000,000 ширхэг энгийн хувьцаа Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар амжилттай явагджээ.

Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаанд "Мерекс" ХК-ийн үнэт цаас өнөөдрөөс эхлэн оролцож эхэлсэн байна.

A.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
а.жаргал:
зөв шүү үүүүүүүү
2014-04-21