Өнөөдөр гахай өдөр

img

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 22. Ангараг гариг. Билгийн тооллын 23. Таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн наран 06.05 цагт мандан 19.55 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сум дуганыг сэргээх, их хүмүүнтэй уулзахад  сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ