Дөрвөн байнгын хороо хуралдана

img

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан  09.00 цагаас “А”  танхимд хуралдаж, Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах, анхны хэлэлцүүлэг/, Үндэсний аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.

,

Хууль зүйн  байнгын  хорооны хуралдаан  09.00 цагаас “Б”   танхим болж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэргийг хэлэлцэнэ.

,

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас  “Б”  танхимд болж болно.Хуралдаанаар Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/, Хяналтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлаар хуралдана.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ