Авлигатай тэмцэх сэтгүүлчид Ерөнхийлөгчид хандлаа

Тус клубээс Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх ажлыг талархан хүлээн авч, авлигачдын мөрөөр хууль шүүхийнхний бусармаг үйлдлийн талаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хүрээнд чамгүй их ажлыг хийгээд байгаа аж. Хамгийн сүүлд тус клубын сэтгүүлчид “Оюуны ундраа” компанитай холбоотой бүхий л дуулиант хэргүүдэд төрийн хууль үйлчлэхгүйгээр үл барам, төр, ард түмэн, иргэд хохирч “Оюуны ундраа” ХХК болон “Оюуны ундраа” компанитай нэр холбогдсон улстөрчид хождог, баяждаг, завшдаг байдал сүүлийн 20-иод жил түмний нүдэн дээр ил цагаан үргэлжилсээр ирснийг хөндсөн байна.
“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс төрд шургалсан авлигачдын өмнө “Төрийн хууль цааз” мөхөстөх ёсгүйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сануулаад 28 хуудас материал хавсаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ