Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ҮХАА-н 9 давхарын хурлын зааланд

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд

11:00 цагт Монгол улсын нийт хүн амын 90 орчим хувь нь газраа өмчилж амжаагүй өнөөгийн нөхцөлд газар олголттой холбоотой шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар хөндөх ''Та газраа өмчилмөөр байна уу'' хэлэлцүүлэг хийнэ.

 

ШУТИС-ийн Үйлдвэрлэл, дизайны сургуулийн урд талбайд

11:00 цагт "Эх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан JCI эко байгууллагын залуучууд санаачилсан УБ хотынхоо өнгө үзэмжийг нэмэх, олон нийтийн эко хандлагыг нэмэгдүүлэх үүднээс холтос нь унаж гэмтсэн болон өөрийн онцгой байдлаар ургаж тогтсон моддыг амьтдын зургаар чимэж, зурж, ингэснээр энэ мод нь эзэнтэй, хүн бүр анхаарлаа хандуулдаг юм шүү гэсэн санааг илэрхийлэх "Эзэнтэй мод" эко төслийн нээлт болно.

 

Тусгаар тогтнолын ордны 6 давхарт

12:00 цагт Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд тухайн үед аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан инженер техникчдийг хүлээн авч уулзана.

 

Төрийн ордны Иргэний танхимд

14:00-17:00 цагт Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй  “Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дэмжих” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Монгол бөхийн өргөөнд

17:00 цагт Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол эхэлнэ.

20:00 цагт Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт болно.

 

"Маршал арт" галлерейд

18:00 цагт дүрслэх урлагийн залуу уран бүтээлчдийн нэгдсэн "‎ХАР ЦАГААН" үзэсгэлэнгийн нээлт болно.

 

МN мэдээллийн төвд

11.00 цагт Номхон далайн баруун бүсийн орнуудын 2014 оны дархлаажуулалтын долоо хоногийн аяны талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ