Улаан өндөгний баяр тэмдэглэв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Улаан өндөгний баярыг тэмдэглэж, Цагаан ордонд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч улаан өндөгний баярыг угтаж “Америкт амар тайван ирэх болтугай. Өнөөдөр биднээс гарч буй сайхан энерги Америк орныг минь гийгүүлэх болтугай” хэмээн хэлжээ. Үүний дараа баярын бэлэгдэл цагаан туулай хонх дуугаргасанаар баяр орон даяар ирсэнийг зарласан юм. Энэ удаагийн баярыг “Бос, урагшаа” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.

1

Цагаан ордны урд талын ногоон талбайд жил бүр Улаан өндөгний баяр тэмдэглэдэг уламжлалтай. 1878 онд эхэлсэн энэ баяр зөвхөн Дэлхийн I, II дайны үеэр л тасалдаж байжээ. АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар улсдаа амжилт гаргасан хүүхдүүдийг хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Хэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу.
2026-04-02