“Мат лиг”-ийн II шатны тэмцээн боллоо
Архангай аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнийн санаачлагаар “Математик” хөтөлбөр боловсруулагдаж энэ жилээс ЕБС-ийн сургалтын агуулгад багтсан. Математик хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээнүүд зохиогдож буй. Тэдгээрийн нэг нь Геометрийн анхдугаар олимпиад,” Мат лиг” өртөөчилсөн олимпиад зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд зохиогдож байна.“Мат лиг” буюу өртөөчилсөн олимпиадыг “Хангай ус” ТББ-аас санаачилан Эрдэнэбулган сумын 1,2,3,4-р сургуулийн 7-11-р ангийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулж байна. Тэмцээнийг аймгийн Математикийн холбооны гүйцэтгэх захирал гавъяат багш н. Ганболд, улсын Математикийн холбооны гишүүн Ж.Уламбар, аймгийн БСГ-ын мэргэжилтэн Д.Баяржаргал нар шүүн явууллаа.Тэмцээний шат бүр дээр улсын Математикийн холбооноос багш нарыг урьж оролцуулж байх аж.
ы
Тэмцээн дөрвөн шаттай бөгөөд тэмцээн бүрийн нийлбэр оноогоор байр эзлүүлж аваргыг шалгаруулах юм. Энэхүү сонирхолтой шинэлэг өртөөчилсөн олимпиадад оролцогч сурагчид болоод багш нар багаар ажиллах, өөрийгөө нээн таниулах, цэгцтэйгээр богино хугацаанд өөрийгөө илэрхийлэх чадварыг олж авах сайн талтай юм байна.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ