Ли Жүн Сёк: Намайг уучлаарай
Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж яваад Чолла мужийн Жиндо арлын ойролцоо живсэн “Sewol” аяллын хөлөг онгоцны ахмад Ли Жүн Сёк өчигдөр хэвлэлийнхэнд тайлбар хийжээ.
6
-2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр юу болсон юм бэ?
-Далайд гарахаасаа өмнө хөлгийг сайтар шалгаагүй минь алдаа боллоо. 15-16-нд шилжих шөнө онгоцны жолоог туслахдаа шилжүүлж өгөөд амрах өрөө рүү явсан. Амралтын өрөөнд ороод 2-3 цагийн дараа хөлөг гэнэт хүчтэй доргиж, хазаах мэт болсон. Би онгоцны бүх ажилтанд түгшүүр өгч, аврах завь, хантааз зэргийг зорчигч нарт өгөхийг тушаасан. Түгшүүр зарласны дараа онгоц хажуу тийшээгээ огцом хазайж эхлэхэд би бүх зүйл хожимдсоныг мэдсэн.
6
-Завь ч бай, сал ч бай та зорчигч тээвэрлэж яваа бол тэдний амь насыг хариуцах үүрэгтэй. Живж осолдсон “Sewol” хөлөг онгоцноос хамгийн эхэнд эсэн мэнд гарсан 179 зорчигчийн 15 нь хөлгийн гишүүн байсан. Энэ тухайгаа?
-Харамсч байна. Би амьдрахыг хүссэн. Намайг уучлаарай.
6
-Амьд гарсан хүмүүс “Ахмад цагаан хоолойгоор зорчигчдыг тайван байхыг анхааруулж, хөдөлгөөнгүй байхыг сануулсан” гэж хэлсэн. Та анхнаасаа тэднийг золиослох зорилготой байсан бус уу. Яагаад зорчигчдыг хөдөлгөөн хийхийг хориглосон юм бэ?
-475 хүн нэгэн зэрэг хөдөлгөөнд орж, гарцаар гарах гэж оролдсон тохиолдолд онгоц доошоогоо харж унах байсан. Бид хөдөлгөөнгүй байвал онгоц живэхийн оронд усан мандалд аврагч нарыг ирэх хүртэл тэнцвэрээ хадгалах болно гэж бодсон юм.
6
-Та эр хүн, эцэг хүн, ахмад хүний үүргээр амь нас, ирээдүйгээ танд итгээд зорчиж явсан хүүхдүүдийн өмнө нүгэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?
-Тиймээ. /Уйлав/
6
-“Sewol” онгоцны 150 гаруй зорчигч нь 14-17 насны дунд, ахлах сургуулийн сурагчид байсан. Та Өмнөд Солонгосын ирээдүйд хар толбо үлдээсэн гэмээ хэрхэн хүлээх бодолтой байна?
-Ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байна. Би хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч байна.
6
-Та ослоос амьд гарах үедээ сэтгэл тань эмзэглээгүй гэж үү. Тэр үед аврагч нарт яагаад ахмад биш хэмээн худлаа хэлсэн юм бэ?
-Би айсан. Толгойд минь чи заавал амьд гарах хэрэгтэй гэсэн үг л эргэлдээд байсан юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ