Ослоор амиа алдсан зорчигчийн тоо 104-т хүрчээ
Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц живж осолдсоны улмаас амиа алдсан зорчигчдын тоо 104-т хүрсэнийг “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Аврагч нар үлдсэн 200 зорчигчийг аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа ч гэр бүлийнхэнд нь сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулсан байна. Онгоцтой хамт живсэн, сураггүй болсон зорчигчдын гэр бүлийнхэн аврах ажиллагаанд нэгдэж, хамтран хайж эхэлжээ.
Ерөнхийлөгч Пак Ын Хэ “Зорчигчдын гэр бүлийнхэн нөхцөл байдалтай танилцаж, аврагч нар юу ч хийхгүй байна гэх мэдээллийг няцаах зорилготой. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аврагч нарыг шуурхай ажиллахгүй байна хэмээн буруутгаж байгаа” гэж хэлжээ. Аврах ажиллагаанд АНУ-ын аврах хүчин хамтран ажиллаж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ