Жое Байден Украинд ирлээ
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байден Украины нийслэл Киев хотноо газардсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Түүнийг тус улсын гадаад хэргийн сайд Андрей Дещица угтан авчээ. Энэхүү дээд хэмжээний айлчлалын гол зорилго нь Оросын дарангуйллыг зогсоох зорилготой гэж Украины эрх баригчид айлчлалын эхэнд мэдэгдсэн юм.
Жое Байдены айлчлал хоёр хоногийн хугацаатай үргэлжлэх аж. Тэрбээр оросын талыг баримтлагчдад эзлэгдээд буй хэд хэдэн мужид айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. Байден айлчлалынхаа эхэнд Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинковтай уулзаж, Тус улсад үүсээд буй хямралыг хэрхэн зохицуулах, хүчгүйдсэн эдийн засгийн уналтыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар хэлэлцсэн тухай “Ukraine agency” мэдээлэв. Өнөөдөр тэрбээр Украины Ерөнхий сайд Арсений Яценюктэй уулзаж, Украинд үзүүлэх мөнгөн тусламжийн талаар ярилцах гэнэ.
Энэхүү айлчлалыг Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ санаатайгаар Оросыг өдөөн хатгаж байна” хэмээн буруутгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ