П.Лхагвасүрэн: Үлдсэн сургуулиудын тэтгэлэг өнөөдрөөс орно

img

Их дээд сургуулийн оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг хичээлийн жилийн гурван улиралд олгодог. Эхний улирлын буюу 9, 10, 11 дүгээр сарын тэтгэлгийг 12 дугаар сард өгсөн.

Тэгвэл хоёрдугаар улирлын тэтгэлгийг энэ сард олгоод байгаа. Гэтэл ШУТИС болон зарим хувийн их дээд сургуулийн оюутнуудын тэтгэлэг олгогдоогүй байгаа ба үүний шалтгааныг тодруулж өгөх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу БШУЯ-ны Сургалтын Төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнтэй холбогдон тодруулахад “Сургалтын Төрийн сантай хамгийн сүүлд тооцоо хийж, мэдээллээ явуулсан таваас зургаан их дээд сургуулийн оюутнуудын тэтгэлгийн мөнгө өчигдөр банкууд руу нь шилжсэн. Тэгэхээр тус сургуулиудын тэтгэлэг өнөөдрөөс орж эхлэх байх” гэлээ.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ