Бусдад зодуулсан хилийн тагнуулын ажилтан нийслэлд эмчлүүлэхээр иржээ
Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга н.Уртбаяр, аймгийн Замын цагдаагийн хэлтсийн ахлагчтай нийлэн тус аймгийн Хилийн отрядын тагнуулын ажилтныг бүлэглэн зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдаад байна.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас лавлахад “Манайхаас ажлын хэсэг гараад шалгалтаар явчихсан байгаа. Дүгнэлт хариу маргаашнаас гарна” гэсэн. Мөн болсон үйл явдлын тухай тодруулахаар Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн ... дугаар ангийн албаны хүнтэй холбогдоход “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Хилийн тагнуулын биед халдсан нь үнэн. Гэхдээ хохирогчийн бие гайгүй, Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан” гэлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ