Б.Ундрах: Өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй

img

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн хуулийн төслөөс тодруулж асуусан юм.

1

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ахиц дэвшил гарах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан байна гээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд техникийн нөхцөл бүрдсэн үү?

1

УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав: Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүх, дүүргийн шүүхүүд шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж эхлээд байгаа. Цаашид бүх шүүхийг ийм боломжоор хангана.

1

Ж.Батзандан: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” хэмээх заалтыг тодорхой хариулахгүй юу?

1

УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах: Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Өөрөө биечлэн оролцох бол төлөөлж буй этгээд оролцохгүй гэдгийг тодруулан хуульд тусгаж өгч байгаа юм. Иргэнийг төлөөлж буй этгээд шүүх хуралд биечлэн оролцох тохиолдолд тухайн иргэн шүүх хуралд суух эрх нь нээлттэй.

1

Ийнхүү гишүүд хэлэлцээд дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huneer toglogchid:
ashgui dee shuugchid shuuh hural deeree utsaaraa togloj baisnaa genet uhaan orson yum shig huniig arav horin jileer yallaj hayachaad yavdagaa bolih boluu
2014-04-22