"Сочи-2014" маргааш нээгдэнэ
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын "Сочи-2014" гэрэл зургийн үзэсгэлэн маргааш нээлтээ хийх гэж байна.
Ч.Ганбат нь “Сочи-2014” олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлж, албан ёсны гэрэл зурагчнаар ажилласан юм. Тэрээр өмнө нь “Лондон-2012” зуны олимпийн наадамд гэрэл зурагчнаар ажилласан бөгөөд олимпийн гэрэл зургуудаараа “Лондон 2012” үзэсгэлэн гаргаж, олимпийн баярт мөчүүдийг спорт сонирхогчидтой хуваалцаж байсан юм.
Өвлийн спортын гайхамшигт агшныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн “BLUEMON” төвийн "BLUE MOON" галлерейд нээгдэнэ.
аа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ