С.Бямбацогтыг малчдаас уучлалт гуйхыг шаардав
Монголын малчдын хөгжлийг дэмжих холбоо болон Төв, Хэнтий, Дорнод аймгийн малчдын төлөөлөлтэй хамтран Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ы
Монголын малчдын хөгжлийг дэмжих холбооны тэргүүн Т.Мөнхсэргэлэн хэлэхдээ “2014 оны 4 сарын 18 ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгөх үеэр мал сүрэг 45 саяд хүрлээ гэхэд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт малыг малчин биш хуц ухна өсгөдөг хэмээн малчин түмнийхээ хөдөлмөрийг үгүйсгэж, малчин ард түмнээ доромжилсон тул өнөөдрийн хэвлэлийн хурал хийхэд хүргэлээ” гэв.
й
Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Г.Бадарч “Өнөөдөр монголын эдийн засгийн гол түшиг тулгуур нь мал аж ахуй. Өнөөдөр монголын ард түмний мах махан бүтээгдэхүүнийг малчин ард түмэн үржүүлдэг юм. Тиймээс хуц ухнаас дор хэмээн доромжлогдсон ард түмний өмнөөс харуусч байгаагаа хэлэхийг хүсч байна. Бидний итгэж найдаж ирсэн төрийн түшээ хүн маань яагаад малчин ард түмнээ доромжлов. Энэ бол төрийн түшээ хүний амнаас гарах ёсгүй үг тул ахмад настай хүний хувьд хэдэн үг хэлэхийг хүсч байна. Мал аж ахуйгүйгээр монгол улсыг төсөөлөх аргагүй. Малчин ард түмэн байгалийн шалгаралд өртөн, зуд турханд амь насаа өргөн байж, хөдөлмөрлөдөг юм. Ийм учраас С.Бямбацогтоос малчин түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байна. МАН өнөөдрийг хүртэл энэ үгийг дэмжиж байгаа мэт дуугай байгаад харамсаж байна” гэлээ.
ы
Хурлыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү хувлалийн хурлыг ямар нэгэн улс төрийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулаагүй гэдгээ онцолсон бөгөөд малчин түмнээ дорд үзсэн төрийн түшээгийн хариуцлагагүй үг биднийг нэгдэхэд хүргэсэн гэж байв.
ы
Ингээд тус хэвлэлийн хуралд оролцогчдын зүгээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандсан мэдэгдлийг хүргэж байна.
ы
Мэдэгдэл
ы
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Мал өссөн нь хуц ухны хийсэн ажил” гэж хэлсэн монгол төрийн хоймроос монгол түмэн малчдын хөлс хөдөлмөрийг үгүйсгэлээ. 155 мянган ам бүлийн хагас сая гаруй малчин түмнээ залхуу хойрго, хуц ухнадаа даатгаад орхичихдог гэж бэлэг ерөөлгүй, буруу муухай үг хэлсэнд гомдолтой байна.
ы
Монголын буянт мал сүрэг 45 сая болж өссөн гэдэг бол малчин ардын борви бохисхийлгүй хөлсөө урсгаж, хөдөлмөрлөсний өрөм тос. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг ардын сайхан үг бий. Үеэс үед өвлөгдөн ирсэн малч ухаанаар тарга тэвээргийг нь хэрхэн авахуулав, яаж тогтоохов, хужир мараа, өвс хадлан, чоно нохой гэсээр эрхэм гишүүн С.Бямбацогтыг өглөө өндийгөөгүй байхад үүр цүүрээр босч, унтсан хойно нь үдэш хүртэл завгүй ажилладаг нь малчин хүний аж амьдрал.
ы
Түлээ түлшээ бэлдэх, адуу малаа сургах, сүү саалиа авах, мал төллөж дуустал хөгшин хөвөөгүй дээлтэйгээ унтах зэргээр эргэх дөрвөн улиралд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж сая буянт мал сүргээ өсгөдөг юм.
ы
Зуд турхан, хавсарга шуурга, бороо шороо бүхэнд дарга нар шиг дулаан байшинд тухлаж, чихэртэй цай ууж суух зав боломжгүй ч хэдэн малаа бөөцийлж, монгол ёс заншлаа алдахгүйн төлөө бид зүтгэдэг. Малчин хүнээс малаа гэх сэтгэл, ур ухаан, холч хараа, хөлс хүч шаарддаг билээ.
ы
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хөдөө төрж өссөн, орон нутгаас сонгогдсон, сум нэгдлийн нэртэй дарга явсан хүний хүүхэд атлаа малчин монгол түмнийхээ хөлс хөдөлмөр, холч ухааныг үгүйсгэсэнд ихэд харамсаж байна. Мал сүргийг хуц ухна өсгөдөг юм биш, малчин хүн хариулж, өрөм тос, өгөөж буян нь Монгол эх оронд минь наалддаг шүү дээ. Тиймээс МАН-ийн бүлгийн дарга, эрхэм гишүүн С.Бямбацогтыг малчин ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ