Хойд Солонгосын цөмийн туршилтын төв ажиллаж эхлэв

img

Хойд Солонгосын нийслэл Пхеньянд байрлалтай цөмийн туршилтын төвийн үйл ажиллагааг сэргээсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин мэдэгдэл хийжээ. Тэрбээр, “Тодорхой хугацаанд ажиглалт явуулсны эцэст Хойд Солонгосын цөмийн туршилтын талбар болох Пуннгёо Ригийн үйл ажиллагаа идэвхжсэнийг олж илрүүллээ. Тус туршилтын талбар дахь цэргийн ажиллагаа  өчигдөр өглөөнөөс эхлэн идэвхжсэн ч чухам ямар үйл ажиллагаа явуулж буйг нь нарийвчлан тодорхойлоогүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 25-26-ны өдрүүдэд Сөүлд айлчлах гэж байгаатай холбогдуулан Хойд Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлтгэж байж болзошгүй”  гэжээ.

Пхеньян өнгөрсөн сард дахин цөмийн туршилт хийхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байсан ч хэлснээсээ буцаж, энэ удаад ураны бөмбөг турших магадлалтай гэж АНУ-ын шинжээчид  үзэж байгаа юм.

аа

Б.Дэлгэрцэцэг

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsumiin zebseg:
tsumiin zebsegtei bolchihbol mongol hytadaas aij * bolohgyi de
2014-04-22
biefg:
biyee daasan haraat bus uls tomorhoos bishdee eh oronch setgel gej ene dee
2014-04-22
баяр:
манайх цөмийн зэвсэгтэй болчихвол яаж томрох бол...юу л байна шар нунтаг хогоороо байна....4 хөн сая хүнтэй израйл баян аравын ертөнцөд салаавч өгөөд л...цөмийн хүчирхэг зэвсэгтэй оросуудыг ану-европын холбоо-нато бүгд нийлээд ч яаж ч чадахгүй жулдаж байх юм...хүч чадал хүн амын тоонд бус цөмийн хошуунд байхыг харжээ сууна....мөрөөдөлд мөнгө төлөх биш...
2014-04-22
fdsaf:
orsuud l teg gej dee yanz ni ... euroft dain bolvol hoid solongost ashigtai ch baij medne... esvel putin galiig gantsaaraa bish hoid solongostoi hamt avah geel
2014-04-22