О.Содбилэг залуу малчдын чуулга уулзалтад оролцов

img

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн “Залуу малчдын чуулга уулзалт” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ үеэр малчид болон залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, УИХ дахь МАН-ын бүлгээс энэ чиглэлээр санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийн талаар уулзалтад оролцогсдод мэдээлэл өгч, санал бодлоо солилцжээ.

ы

Тэрээр залуу малчдад хандаж “Манай улс уламжлалт ёс заншил, үндэсний соёлын өвөө хадгалан үлдэж чадсан цөөхөн орны нэг. Залуу үеийнхэндээ энэхүү өв соёлоо уламжлуулан үлдээх нь бидний үүрэг. Малчин түмэн, залуу малчдынхаа амьдралын баталгаа, нийгмийн асуудлаар төрөөс тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас малчид та бүхнийхээ хэлж буй санал бодлыг төр засагт уламжилж, төрийн бодлого шийдвэрт тусгуулахад анхаарч ажиллана” гэв. Чуулга уулзалтын үеэр залуу малчид төрийн бодлогыг иргэдэд ойртуулах, бэлчээрийн  даацын асуудалд анхаарал хандуулахыг төр засагт уламжлахын зэрэгцээ Орхон аймгийг хот болгож өгөх хүсэлтээ гишүүндээ илэрхийлэв. Мөн залуу малчдын чуулга уулзалтад МУСГЗ Д.Шагдарсүрэн "Монголын малчдын түүхэн өв, залуу малчдын өмнө  тулгарч буй асуудал, байгаль цаг агаарыг шинжихүй" сэдэвт сургалт хийжээ.

ы

Малчин баг нь 811 өрх, 2462 иргэнтэй аж. Энэ багийнхан 93141 малтай бөгөөд энэ жил 30250 гаруй төл хүлээн авчээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xaxa:
baahan mungu ugch setgegdel bichuulee shiv dee iim gishuud nertei luivarchid dald oroosoi
2014-04-22
malchin:
zaluu nas sanagdlaa saihan sanaglaa zaluu hvn bolj l bna huduuguu martaagvi l yum bna aaw ni saihan mori unaad l yawdag bj bilee saihan er baisandaa zaluuchuudiig malchidiig demjij buid bayrlalaa amjilt hvsey
2014-04-22
гэрэлгуа:
их зөв зүтэй ажилийг зохион байгуулжээ. цаашидаа өшөө илүү зүйлыг хийж бүтээгэрэй ард түмэн чинь маш их итгэж найддаг шүү амжилт хүсэе!
2014-04-22
гэрэлгуа:
их зөв зүтэй ажилийг зохион байгуулжээ. цаашидаа өшөө илүү зүйлыг хийж бүтээгэрэй ард түмэн чинь маш их итгэж найддаг шүү амжилт хүсэе!
2014-04-22
erdenet od:
saihan arga hemjee bolson bnaa zaluu malchidiig deljihgvi bol huduu ezgvireh ayul nvvrleed bna shvv mongoliig uul uurhai bish mal aj ahui l awarna shvv zaluu hvn zuw ajil hiisen bna bayr hvrgey amjilt hvsey ene chini bvr huduu malchinii hotond bolson yum uu tsaad pono ni saihan haragdaj bna
2014-04-22
orhon:
bolson yavdal. setguulch. gishuun ta aaviigaa ih yarih yum er huuhed baihdaa aavaasaa tavan salaa boov avch baisan uu !gishuun.avalgui yah ve bi ugluu bolgon aavaasaa tavan salaa boov avaad l tsaind tevteej iddeg baisan gej shuud nevtruulgeer yag hariylsan l hun dee sodbileg honi yamaa yalgalaa yu
2014-04-22
zochin:
ene nukhur mal medekh uu , saikhan jujig tawikh yum daa . khorgol , khomool khoyoryg yalgakh bolow uu
2014-04-22