Нийтийн тээврийнхэн хөгжлийн гарцаа тодорхойлно
Нийтийн тээврийн салбарынхан зорчигчийн аюулгүй байдлыг хангасан шуурхай, тасралтгүй, соёлтой үйлчилгээг иргэн бүрт хүргэж, нийслэлийн соёлыг түгээхийн төлөө нэгдэжээ. Тодруулбал, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах байгууллагууд хамтарч “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор Блью Скай-д өнөөдөр чуулах юм.
s
Анх удаа зохион байгуулагдаж байгаа тус чуулганыг 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгууллага “АВТОБУСНЭГ” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “АВТОБУСНЭГ” ОНӨҮГ , “АВТОБУС-3” ОНӨААТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК , “ЦАХИЛГААН ТЭЭВЭР” ОНӨААТҮГ, Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум оролцох аж. Тус чуулганд “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтах бодлого”-ын баримт бичгийн төслийн талаар ЗТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Мягмарсүрэн, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нийтийн тээврийн салбарт 2016 он хүртэл барих бодлогын талаар танилцуулна.
Түүнчлэн тус салбарын “Хүний нөөцийн бодлого стандарт” сэдвээр “Автобус-1 ” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг, “Нийтийн зорчигч тээврийн өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр “Тэнүүн дэлгэр” ХХК захирал, Монгол улсын зөвлөх инженер С.Энхболд, “Монголын нийтийн зорчигч тээврийн тогтвортой ухаалаг тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх” сэдвээр “Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум”-ын ерөнхийлөгч, доктор Д.Баярсайхан “Маршрут төлөвлөлт” сэдвээр “Автобус-3” ОНӨААТҮГ-ын ерөнхий мэргэшсэн инженер С.Эрдэнэтовч, “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр “Тэнүүн Огоо” ХХК захирал А.Ганхуяг нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
ый
Чуулганыг зохион байгуулснаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөх байдлаа дүгнэсний үндсэн дээр ирээдүйд барих бодлого, хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ