“Давхар дээл”-ний эцсийн хэлэлцүүлэг АН-ын гишүүд ирээгүйгээс хойшлов
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдах товтой байсан боловч хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан юм.
g
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ дахь МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд цагтаа хүрэлцэн ирсэн ч АН-ын гишүүд ирээгүй байлаа. Хуралдааны ирцийг бүрдүүлэхээр гишүүд хагас цаг орчим хүлээсний эцэст тус байнгын хорооны дарга А.Бакей “Ирц бүрдээгүй тул хуралдааныг хойшлууллаа” гэсэн юм.
g
Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эсэргүүцэж “Байнгын хорооны дарга ирцээ бүрдүүл. Яагаад АН-ынхан хуралдаандаа орж ирэхгүй байна. УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажилламаар байна. Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газарт хяналт тавьж чадахаа больсныг харууллаа. Бид байнгын хороог хуралдуулахыг шаардана. АН дотроо хагаралтай байна. Юмыг үр ашиггүй зарцуулж байгаа. Давхар дээлийг тайлах гээд байгаагийн учир нь Засгийн газар УИХ-ынхаа дээр гарсан байна. Байнгын хороодын хүүхэлдэйнүүд ажлаа хийж чадахгүй, дүр эсгэж байна. Хэрвээ орж ирвэл бусад асуудлаар нь дарамталж байгаа” гэлээ.
өа
Ийнхүү Засгийн газрын давхар дээлийг тайлах төслийн эцсийн хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшлов.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ