Банкуудад 11.9 сая ам.доллар, 33.5 сая юань нийлүүлэв
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк тус санлыг харгалзан 1784.10 төгрөгийн хаалтын ханшаар 11.9 сая ам.доллар, 33.5 сая юанийг 286.15 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалджээ.
Мөн мягмар гарагийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 94 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад ам.доллар нийлүүлсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ