Зорчигчдыг амьд олох найдлага тасарсан гэжээ
Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц живж осолдсоны улмаас амиа алдсан зорчигчдын тоо 108-д хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Одоо хүртэл 182 зорчигч сураггүй хэвээр байгаа юм. “Ройтерс” агентлаг “Өнөөдөр амиа алдсан зорчигдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь онгоцтой хамт живсэн хүмүүс бүгд амиа алдсан нь тодорхой болохыг батлав. Тэгэхдээ өчигдрийг хүртэл тус хөлөг онгоцноос тусламж хүссэн хүмүүсийн хоолой үе үе сонсогдож байсан. Өнөөдөр ямар ч чимээ алга” хэмээн мэдээлжээ.
1
Харин Хятадын “Синьхуа” агентлаг “Өчигдөр үүрийн 4 цаг 22 минутын үед онгоцны баруун хэсгээс нэг хүү тусламж хүсч орилсон. Өнөөдөр өглөөний 8 цаг 19 минутад тусламж хүссэн хэсгээс аврагч нар хоёр эрэгтэй нь цогцосыг гаргаж авсан. Харамсалтай ч гэсэн “Sewol” онгоцны хамгийн сүүлчийн амьд зорчигч ийнхүү амиа алдлаа” гэж дамжуулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ