Улаанбаатарт 17 хэм дулаан

img

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд өнөөдөр 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм  дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ