Хоёр байнгын хороо хуралдана
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдана. “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайлан, Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.
,
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төсөл, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ