Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Багшийн хөгжлийн ордон 605 тоотод

10:00 цагт эхний болон 2 дахь жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдийн сургалт эхэлнэ. Энэхүү сургалтанд Зүүн болон Хангайн бүсийн нийт 78 менежерүүд хамрагдаж байгаа юм.

10:00 цагт Эрчим хүчний сайд Амгалан ДС, ДЦС-3, ДЦС-4-ын өргөтгөлийн үйл явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулж 9.30-д Соёлын төв өргөөний ар талаас автобус хөдөлнө.

ШУТИС-ийн төв байрны арын "Open air" талбайд

10:00 цагт Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Олон улсын техник технологийн номын үзэсгэлэнг  зохион байгуулах юм байна.

 

"11 11 төв"-д

11:00 цагт Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Инноваци, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат ажиллана.

 

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт  Нийслэл болон дүүргийн өмнөх Засаг дарга нар, газрын албаныхан эрх мэдлээ урвуулан ашиглаж Гачууртын иргэдийг ихээхэн хохироосон талаар Иргэдийн төлөөлөл Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагт Чингис бонд, Самурай бондын гэрээг олон нийтэд ил болгохыг шаардсан иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагт Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлж 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээн авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг  хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ.

 

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал болно. Хурлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бар, цэнгээний газар, зочид буудлуудад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар танилцуулга хийнэ.

 

МАХН-ын төв байранд

11:00 цагт МАХН-ын удирдлагууд Германы Эбэртийн сангийн төлөөлөгчидтэй гэрээ хийж гарын үсэг зурна.

УЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд

16:00 цагт ШУТИС-ийн ҮТДС-ийн уран бүтээлч багш нар “Тэнхлэг” – 2014 үзэсгэлэнгээ толилуулна.

 .

СБД-ийн ЗДТГ-т

16:00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ЗДТГ Цэргийн штаб генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

.

MN мэдээллийн төвд

11.00 цагт Малайз улсад байгаа монгол иргэдийн аюулгүй байдлын төлөө ТББ-ууд нэгдсэн талаар Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Тэнгэрийн холдинг” ХХК-ийн захирал Х.Анхбаярын болон АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагааны талаар Х.Анхбаярын өмгөөлөгч, ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт ТВ-8” телевизийн найман жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно.

.

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.буд:
монголын үндэсний олон нийтийн телвизийн хурлын танхим юм байна уу ?
2014-04-23