Жое Байдан: Обама Укрианд хийж буй айлчлалаас ихийг хүсч байгаа
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байдан өчигдрөөс Украин улсад дээд хэмжээний айлчлал хийж буй. Тэрбээр “Radio Free Europe/Radio Liberty”-д ярилцлага өгчээ.
6
-Энэ удаагийн айлчлалыг дэлхий нийтээр анхааран харж байна. АНУ-Украин хамтарч Орост хэрхэн цохилт өгөхийг тэсэн ядан хүлээж байгаа?
-АНУ ямар ч цаг үед дэмжлэг хүссэн ард түмэн, улс гүрэнд туслахад бэлэн байсан. Барак Обамагийн Засгийн газар хүртэл энэ нөхөрсөг харьцааг үргэлжлүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн оны сүүлчээр Украины нийслэл Киев хотноо олон мянган иргэн ирээдүйн хувь заяа, амьдралын баталгаагаа Европын холбоонд даатгахаар сэтгэл шулуудаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Харин тэр үед төр барьж байсан Виктор Янукович, Европын холбоонд нэгдэхийг хүчтэй эсэргүүцэж байснаас үүдэн, улс дотор хагарал үүссэн. АНУ тэр үед Украины Засгийн газрыг хүлээцтэй хандахыг хүссэн ч Оросын дарангуйлал Януковичоор төлөөлөн тус улсын хилийг нэвтэрсэнээс үүдэж хэд хэдэн улсын дотор хагарал үүсч, таагүй харьцааг бий болгосон. Энэ удаагийн айлчлал хүйтэн харилцааг эвдэх зорилготой. Хамгийн гол нь хүч, хүйтэн зэвсгээр түрэмгийлж хүчгүй нэгнийг дээрэлхсэн энэ үйлдлийг хараад суувал ардчилал гэх зүйлд харшилна.
6
-Айлчлалынхаа хүрээнд Оросын талыг баримтлагчдын барьцаанд ороод буй мужуудад очих төлөвлөгөөтэй байгаа гэсэн?
-Нөхцөл байдалтай биечлэн танилцах нь зөв алхам. Нүд үнэнг өгүүлэх учиртай.
5
-Тэдэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух бодол байна уу?
-Эх орноо барьцаалаад байгаа хүмүүстэй Засаг төр нь ярилцах зүй ёсны хэрэг. АНУ хөндлөнгөөс оролцлоо гээд гал дээр тос нэмэхтэй адил зүйл болно. Хэрвээ би Оросын талыг баримтлагч нартай хэлэлцээрийн ширээний ард суусан тохиолдолд Оросын талаас хүчтэй эсэргүүцэж, гурван улсын дунд хагарал үүсэх эрсдэлтэй.
5
-Киев хотод ирэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ямар асуудал дээр анхаарахыг хүсэв?
-Би Киев хотод ирсэн даруйдаа Украины шинэ Засгийн газрын ирээдүйн төлөвлөгөөтэй танилцсан. Мөн тус улсын Ерөнхийлөгч Александр Турчинковтой ярилцаж, хэд хэдэн асуудлаар байр сууриа солилцлоо. Манай улсаас Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн асуудлаар Ерөнхий сайд Арсений Яценюктэй ярилцлаа. Барак Обама Украинд хийж буй айлчлалаас маш их зүйлийг хүсч байгаа гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгч “Украиныг дахин хөл дээрээ бат зогсоход таны айлчлал гол нөлөөтэй” гэж хэлсэн.
6
-Энэхүү айлчлалыг Оросын эрх баригчид эсэргүүцэж байгаа?
-Нэг зүйлийг хэлэхэд, Украин бол бие даасан ардчилсан төртэй улс. Украин хууль ёсныхоо хүрээнд ямар зочин урих нь ОХУ болон Путинд ямар ч хамааралгүй гэж бодож байна.
6
-АНУ сүүлийн хэдэн долоо хоног Орост виз болон эдийн засгийн асуудлаар хориг тавьж эхэлсэн. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол?
-Орос хүч түрэмгийлж Украины автонамит улс гэгддэг байсан Крымийг эзэлсэн. Энэ шийдвэр бол Крымийг эзэлсэний хариу. Хэрвээ хэлэлцээрийн ширээний ард сууж, Барак Обамагийн шийдвэрийг хүндэтгэвэл энэ асуудал дээр хүлээцтэй хандах боломжтой.
6
-Барак Обама Орост ямар санал тавьсан гэж?
-Украинаас гараа татаж, ардчилсан тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрөх.
6
-Та Крымд айлчлах төлөвлөгөөтэй юу?
-Одоогоор энэ талаар хариулахад эрт байна.
6
-Украин хамгийн эхэнд ямар асуудалд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна?
-Хамгийн эхэлж уналтад орсон эдийн засгаа сэргээж, олон мянган ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх шаардлагатай байна. Улс цааш алхахад сан хөмрөг хэрэгтэй. Бид хэзээ ч мөнгөгүйгээр дэлгүүрээр үйлчлүүлэхгүй шүү дээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ