П.Ангараг: МАХН, АН хоёрын гэрээг эрх бүхий хүмүүс л мэдэж байсан

img

МАХН, АН-ын дунд болон урт хугацаанд хамтран ажиллах тухай түншлэлийн гэрээний эх ноорог олон нийтэд ил боллоо, гэрээг энэ сарын 10-ны өдөр яаравчлан хийсэн гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдээр гарч буй. Уг гэрээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, яаравчлан хйисэн гэрээг улс төрийн хүрээнийхэн олж олон нийтэд ил болгосноос гадна МАН, МҮАН-ын удирдлага тус тусдаа яаралтай хуралдсан талаар ч мэдээлэгдэж байна. Тус гэрээнд зааснаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэвээр үлдээн, МАХН, АН хоёр сайдуудаа сэлгэх гэнэ. Хамгийн гол нь цаашид АН-аас МАХН-ыг МАН-ын "санал хуваагчаар" тогтмол ажиллуулж, Засгийн газраа хамтран байгуулж байх гэсэн зорилготой уг гэрээг МАХН-ын удирдлага бус Н.Энхбаярын эхнэр О.Цолмон АН-ынхантай тохиролцон, хийж байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэхүү гэрээний талаар МАХН-ын Хө­дөө орон нутаг ха­риуц­сан на­рийн бичгийн дарга П.Ан­гарагаас асууж тодруулснаа хүргэж байна.

6

-МАХН, АН хоёр цаашид хамран ажиллах тухай хийсэн гэрээний эх ноорог олдлоо гэх мэдэээлэл гарч байна. Тийм гэрээ үнэхээр хийгдсэн юм уу?

-Ер нь бол МАХН АН тай хамтран ажиллах гэрээтэй ш дээ. 2012 оны сонгууулийн дараагаас хамтран ажилласаар ирсэн. Хамтран ажиллах гэрээндээ өөрчлөлт оруулж, гэрээгээулам сайжруулах санаа бол байсан. Гэрээг ил гаргасан асуудлыг хэн хийсэн гэдгийг нь мэдэхгүй. Ер нь бол МАХН Засгийн газрын ажлыг урагшлуулж, аль болох ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлэх бодлого барьж ирсэн. Тиймдээ ч “давхар дээл”-ний асуудлыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн, гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх тал дээр анхаарч ажиллах ёстой гэдэг үүднээс л хандаж байсан.

ы

-Уг гэрээний 3.1-д МАХН-ын дарга, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг олон улсын байгууллагад хариуцлагатай албан тушаалд, тухайлбал НҮБ-ийн орлогч дарга, НҮБ-ийн харъяа байгууллагуудын дарга зэрэг албан тушаалуудад томилуулах гэсэн утга бүхий заалт байна. Энэ талаар тодруулаач?

-Ер нь бол их чухал зүйлийг хөндсөн гэрээ. Яагаад гэвэл Монгол Улсын ерөнхийлөгч хийж байсан хүнийг 65 нас хүртэл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санал өгөх бус гишүүнээр байлгах, төрийн хамгаалалтад байлгах зэрэг асуудлуудыг агуулж байгаа. Энэ бол ганц Н.Энхбаяр даргатай ч холбоотой асуудал биш. Өмнөх ерөнхийлөгчидтэй ч холбоотой. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ч холбоотой. Дараа дараагийн ерөнхийлөгчидтэй ч холбоотой асуудал. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэхэд одоо 60 настай. Эргээд төрийн хамгаалалтад орно гэсэн үг. Ер нь манай намын дарга, Монгол Улсын ерөнхийлөгчийн албаг хашиж явсан хүн ямар муу муухай бүхнийг биеэрээ үзэж туулав. Энэ бүхэн Н.Энхбаяр даргаар л дуусаг гэсэн үг шүү дээ. Цаашдаа энэ асуудлыг өөрчлөөд хууль болгож оруулаад, хуулиа батлаад оруулчихвал янз бүрийн хэл ам, атаа жөтөө, хов живэнд орохгүй. Ажлаа өгчихлөө гэхэд дараагийн хийх ажил нь тодорхой байж байдаг. Энэ хүн бол төрийн тэргүүн байсан хүн, гадаад дотоодын байгууллагад, НҮБ-ын салбар хороонд ч юм уу ажиллах нь тодорхой байж байдаг. Доод албан тушаалд нь ажиллаж байсан хүмүүсээс нь атаа хорсол санахгүйгээр энэ хүн төрийн хамгаалалтад, ҮАБЗ-д байна, эргэж улс төрд орохгүй ч гэдэг юм уу, хэт их залуугаараа ерөнхийлөгч хийлээ гэхэд эргээд улс төр лүү ордоггүй байх зэрэг асуудлыг хуулиараа баталгаажуулах давхар санаа агуулсан гэрээ.

ы

-Ер нь танай даргыг ирүүлэх дургүй хүн цөөнгүй байгаа болов уу. Энэ талаар ямар бодолтой байна?

-Манай даргыг ирүүлэхгүй байх санаатай хүн ер нь байгаа. Үнэхээр том улстөрийн лидер, ард нь нам ажилаж байна. Магадгүй тийм байдлаар гадагшаа явуулчих гэсэн санаа гэрээнд явж байхыг ч үгүйсгэхгүй. Яг энэ гэрээний хувьд би гар бие оролцоогүй доторх заалт нь нууцын зэрэглэлтэй, цөөхөн хүн мэдэж байсан асуудал. Гэрээг дэлгэж тавьсан асуудал бол намын бодлогыг зөрчсөн үзэгдэл болж байна. Ил гаргасан хүн нь олдох байх тухайн үедээ асуудлыг шийдээд явах болов уу. Ил гарсан гэх яг энэ гэрээний хувьд хоёр талын гарын үзэг зурах эрх бүхий хүмүүс болон гэрээн дээр ажилласан хоёр хүн л мэдэж байгаа асуудал.

ы

-Гэрээг дэлгэсэн асуудлыг МАН-ын зүгээс гаргасан гэсэн хардлага ч байна?

-Хэн задлав аа гэдэг асуудал байна л даа. МАН энэ гэрээн дээр их ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл энэ хоёр нам он удаан жил хамтарч ажиллах нь бид нар улс төрд орох орон зай, Засгийн газарт хамтран ажиллах дүр зураг цаашид харагдахгүй боллоо гэдэг утгаар улстөрийн намын хувьд МАН сандрах нь зөв. Тийм болохоор их ач холбгопол өгч гэрээний араас хөөцөлдөж дэлгэж тавьсан байхыг үгүйсгэхгүй. Бидэнд хардах эрх бий. МАН-ын зүгээс л элдэв үйлдэл хийдэг ч ш дээ. МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн гэх н.Баярсайхан гэдэг хүн МАН-ын 306 тоотод суудаг мөртлөө манай намыг тараана, бутаргана гэх хэвлэлийн хурал нэг хэсэг хийсэн. Бид тэр улсуудтэй нэг их хөөцөлдөөд тэднийг элдэв хэл ам хийхэд ач холбогдол өгөөгүй. Гэхдээ тийм насны хүмүүс овилгогүй зан гаргаж байгаад харамсаж байсан. Тэдний үйлдэлд хэн баярладаг байсан, МАН-ынхан л баярлаж байсан.

ы

-Олон нийт тэдний үгэнд итгэснээр танай намын нэр хүнд унах юм биш үү?

-Бид хариу үйлдэл болгон хэвлэлийн бага хурал хийж, ямар хүмүүс, ямар зорилготой байсан, юу болсон гэдгийг хэлж ярьсан. Монголын ард түмэн ухаантай учраас тийм жижигхэн зүйлд автахгүй болов уу гэж бодож байна.

ы

-Ирэх тавдугаар сард МАХН-ын Их хурал болно. Намын дарга нь ирэх үү?

-Тавдугаар сарын хурлыг бид яг товлочихоогүй байна. Тэр хурлын өмнө бага чуулган хуралдана. Даргын хувьд эрүүл мэндийн асуудлыг эмч нар шийдэж байгаа учраас биднээс болон даргаас үл хамаарч байна. Өвчнийх нь хувьд нилээн цаг хугацаа алдаж байж эдгэнэ гэсэн. Тийм болохоор хэзээ их хурлаа хийх вэ гэсэн товыг гаргаж чадахгүй байна.

ы

-Тэгэхээр намын даргаа хуралд оролцуулах сонирхол их байгаа гэсэн үг юм байна тийм үү?

-Мэдээж намын даргатайгаа л бид хурлаа хийнэ.

ы

-Гэхдээ намын даргынх тухай мэдээлэл хэвлэлээр их гардаг. Тухайлбал, Солонгос улсад ийм байгууллагатай, тийм хүмүүстэй уузлаа гэсэн мэдээлэл гардаг. Тэр бүхнээс харахад даргынх нь биеийн байдал гайгүй байгаа юм биш үү?

-Эмчилгээн үр дүн ер нь гарч байгаа. Миний хувьд хоёр сард даргатайгаа очиж уулзаж золгосон. Тэр үед биеийн байдал нь харьцангуй сайжирсан байсан. Гэхдээ тэрийг дандаа шинжилгээгээр баталгаажуулж байдаг. Харахад биеийн байдал сайн байгаа ч гэсэн нэг том асуудал бол түүний биеийн жин ердөөсөө нэмэгдэхгүй байгаа. Та бүхэн мэдэн өмнө нь ямар хүн байсан, сүүлд ямар болсон гэдгийг мэднэ. Одоогоор 3-4 кг л нэмсэн. Тийм болохоор эмчилгээнд их цаг хугацаа шаардлагатай гэж бодож байна.

ы

-Танай даргыг эх орондоо ирвэл эхнэр Цолмонг нь саатуулж баривчлана гэнэ гэсэн мэдээлэл яваад байсан тэр ямар учиртай юм бол?

-Тэр бол нэг гэр бүлийг оролдож, магадгүй Н.Энхбаяр даргын ойр орчмын хүмүүсийг хааж бооё гэсэн хэн нэгний атгаг санаа байхыг үгүйсгэхгүй. Тэр хүн Н.Энхбаяр даргын эхнэр байснаас өөр улс эх оронд хохиролтой юу хийсэн юм. Энэ бол утгагүй асуудал. Н.Энхбаяр гэдлэг хүн битгий ирээсэй л гэсэн санаагаа илэрхийлж байгаа юм уу гэж ойлгосон. Миний хувьд МАН аас л явуулсан явуургүй бодлого юм уу даа гж бодож байна. Хүн хардах эрхтэй.

ый

/Жич: МАХН, АН-ын дунд болон урт хугацаанд хамтран ажиллах тухай түншлэлийн гэрээний эх ноорог гэх материалыг хавсаргаж байна./

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
nub tegeed ednii helsneer darga bolgool aan uursud shig ni yumnuud baidag gej bodoogui biz, nuguuduh ni ayagui bol itgej tenegtene dee, mun ch uujim setgeh yum daa
2014-04-28
атар:
энэ тамга гарын үсэг үгүй юм бна
2014-04-24
zochin:
surug huchingui enkh taivan ardchilal boloh gej dur esgehee boli
2014-04-24
zochin:
elbegdorj araa bodoj bgaan bishuu
2014-04-24
enhee:
maxh-g yamar nam geh vee.daraagiin songuulid 1-ch suudal avch chadahgui shuu dee.
2014-04-24
zochii:
ер нь бол ер нь бол ер нь бол ер нь ер нь ер нь ер нь бол ер нь бол ер нь бол ер нь ер нь ер нь ер нь бол ер нь бол ер нь бол ер нь ер нь ер нь...hehe.
2014-04-24
zochin:
maxn odoo ganz ger buliin tuluu zutgedegee bolimoor ym. er n xoid solongosiin namtai yag adil ymaa. manai darga ba tednii ger bul gesen ym l yarix ymda ene namiin gishuud ged bgaa xumuus n . ingej taxin shutej bna gedeg mash xachirxaltai. ene uls turiin xuchin ymuu ger buliin kompany ymu??
2014-04-23
ddddddd:
an uhsenee hiij mahn tai niildeg ym be naaduuliig chin ugaasaa ard tumen ahij songohgui shuu dee dangaaraa yav har lai bolno. neree baa*ad baikh ym.
2014-04-23
zochin:
yamar ih aldaatai bichdeg yum be
2014-04-23
zochin:
man turiig mash sain barij baij dee an tai haritsuulahad. yadahdaa valyut ni hyamd.
2014-04-23
svvgii:
an-xan 2016 songuuliaar bvgdeerei garaxgviee end xeregtei xeden xvn bna xereggvi sandalin bogloos mon ch ix xvn bna daa.olon xvniig namaar ylgaj ajilgvi bolgoj toriig ix vimvvlj art tvmnii amidral vnexeer muudaj doroitloo !!!
2014-04-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
2014-04-23
baadai:
hudal geree bh gej bodoj bsan chin unen uym bnaa. mongol tor dampuurchee.
2014-04-23
анхаараарай:
хүмүүсээ анхаараарай. энэхүү гэрээний 3.2-т заасан байгаа "н.энхбаяр, түүний гэр бүлийн гишүүд, хамтран зүтгэгчдийг мөрдөн мөрдөн мөшигөж байгаа асуудлыг ан судалж, хууль бус үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг анхаараарай. тэгэхээр ерөнхийлөгч элбэгдорж, хз-н сайдтэмүүжин, нийслэлийн шүүхийн шүүгч болчихсон хосбаяр, одоо дээд шүүхийн шүүгч болсон батсүрэн гээд олон шүүгч, прокурор, мөрдөн байцаагч хүмүүс бүгд хоорондоо үгсэж хууль бусаар н.энхбаярыг ялласныг ан зөвшөөрсөн байна. ингэж хүмүүсийг хууль бусаар яллаж, ард түмэнд авилгалч гэж ойлгуулан хохироож байгаа үзэгдэл газар авч, тэдгээрийн үгээр ажилласан шүүгч нар бүгд дэвшсэн юм шүү. үүнийг ард түмэн мэдээсэй
2014-04-23
sdvz:
*tsgaagaal baih yum sanaandaa orson yumaa shiveed printerleed tavichihsan bnadag
2014-04-23
ийм л улс төр:
монголын сүүлийн 24 жилийн улс төр гэж хулгайлсан хөрөнгөө хамгаалах, хийсэн гэмт хэргээ нуух, авилгал авахын төлөө л байлаа. одоо эх орноо уралдаж худалдахыг улс төр гэдэг болжээ.
2014-04-23
azgui gar:
za ene arai dendnee. tegvel tur gej bhaa bolichuul yasiin. an-maxh gedeg uls bolsin deeree, er-ch bsan hun geheeree hereg hiisen ch bai turiin hamgaalaltand orchood gemgui ybaad bna gesen ug uu, ebe er-ch-s buugaad evguidene gedgee medeed iim ulger zohiolgoj bhgui yu. ashgui de ene geree n il boldog
2014-04-23
xulgaaaach:
man sain hulgaich nar ymaa neeree hehe gariin useg zuraagui baihad ni gereegiin shhaacan baihiimaa xaxaxa
2014-04-23
goe ym bolj bndaa:
man-garuud * aldaj bgaadaa xaxa
2014-04-23
enkbayariig uls turd oruul:
ih uriig hen tegelsiin enkhbayar.ih uriig hen tavijiin yduuralruu hen avaachiv gedegiig bid harj bn mangaruud odoo boli an nam dotrool alaltsaad bhaas uur yu hj bgaan odoo ene geree gegcheer enkhbayariigaa soeltoihon shig zailuulah arguu elbegeegin
2014-04-23
dutuu bichij kk:
gej maniihanii gar huluud l dairah bizdee usreed
2014-04-23
цогтоо:
ан-ыхан аргаа барж байна даа. 2016 оны сонгуулиар 2000 оны үр дүн гарна аа. мөнгийг ч мөн хайр найргүй цацаж байна аа мөн ч их өрөнд орж байна. нам бэхжүүлэх ажилд л хэдэн тэрбумаар нь цацаж байна.
2014-04-23
eebee chi yaaj bgaan bee:
ene humuusiig unendee shahaj bndoooo ymar aimar kun bee chi
2014-04-23
man suirch baival bolj bn:
man bol mongoliig maani unuuduriin ene suirel luivart huregsen har luivarchid namiin dargaarna gazariin ulaanbaatariin buh a-b gazaruudiig bas huuhdiin parkiig zarsan luivarchin namzholboonii dargaar songogdoh gj bga darga ymtaibayar geel buun har luivarchin sadistuud zailaasai eebee naaduulaa zailuul maxntai niileed.shudraga unen ylaasai
2014-04-23
сүрэн:
махн-ыг ямар нам гэж хамтардаг юм. эд нар чинь шударга ёс гэж худал амласан чөтгөрүүд шүү. одоо та нар 2016 оны сонгуульд санал авч харагдаач. хэн ч та нарыг тоож сонгохгүй. энэ намаар тэрбишдагва гэх олон нүүртэй, олон удаа уравсан этгээд тоглоод дуусав. энэ махн бол удахгүй булшлагдах нам шүү дээ.
2014-04-23
2356:
энэ ан, махн хоёрыг хамтад нь булшлах хэрэгтэй. ийм хуйвалдааны эзэд төрд хэрэггүй. эд нэр бол ёстой нөгөө түрүүний * толгойд гарна гэгчийн л үлгэр болсон ноход шүү дээ. алтанхуяг, тэрбишдагва хоёр их сүжрээд байна. гайгүй удахгүй хар гэрийн хаалгыг хамтдаа татах байлгүй дээ. хөөрхийс
2014-04-23
zuv geree :
hamtarval hamtarsanshig hamtraad gereendee ali ali talna hariutslagtai yos zuitei unench huurch mehlehgui ajilaarai ta nariin gereenees hiij bga ajil yriaa heltslees ard bidnii amidral shaltgaalj bga shuu amjilt husye
2014-04-23
man suirch bn:
man-n har gazariin naimaachinaar udirduulsan baliaar nam ene mongoloos zailaasaa enkhbold badamjunai nymdorj c.bayar khurelsukh geh metiin olon luivarchid zailaasai tedniig iim gereegeer hamtiin hucheer l zailuulna
2014-04-23
ene eebeegin shaha bndo:
eeebee enkhbayaraas unendee aijdee uls turiig enkhbayar shig hiih hun bi*e eebe. 2 hurshtuiguu oligtoi haritsaa uusgej chadahgui mongolchuudaa namnaal gadniihand bolomj uguul ene yuu heleel bnaa
2014-04-23
зочин:
oroo oroogooroo joroo ni joroogooroo uzel bodol neg yum bailgui dee.
2014-04-23
zaluu:
zooz alchdiin baina dooo enen 2 nam uls eh ornoor mini toglochihiin baina daa irgen bi hen ch bish yum baina
2014-04-23
zochin:
zarim neg hvmvvs enkhbayar gedeg hvniig irvvl hetsvv boln geed noir hoolgvil baiga baihda huurhii urdan dandaa guij yuma hiilgsen hvmvvs nvvr tulj chadhgvi l sandraad baiga boluu
2014-04-23
долдой ба давга:
цог ч арай тэгэх хvн биш л дээ тэрбишдавга бол яаж ч мэднэ. эхнэрээ ч худалдаж мэднэ. хариу vгvй долдой
2014-04-23
саран:
нам гэдэг юм монголд хэрэггуй зевхен хэдэн дарга болох гэсэн хумуусийн амбиц ард тумэн гэж ярж байгаа худалч улс терчидийн л хэрэгцээд зуйл болчихоод байгаа биз дэхэнд ашигтай вэ хэдэн дарга тууний залгамж ур хуухдэд л хэрэгтэй байна шуу дээ
2014-04-23
898989:
alivaa zuil hugjij devjij ulam saijirah heregtei. ene geree hiigdsen ni unen bol bas l alsiin haraatai hiigdsen geree bna. turuu tuvshin togtvortoi bailgahad iheehen anharsan zaaltuud olon bna. bas ulsiin erunhiilugch baisan hunii talaarh zaalt ch gesen bas chuhal zaalt bna. tovchhondoo geree bielelee oloosoi.
2014-04-23
zochin:
manai mongolchuud , nam dagasan daldaganuur durakuud ikh buduuleg uls turiin soyol ene teriig medekhguy ,khoyor nam khamtran ajillakh geree yagaad khiiji bolokhguy geji , uuniig neg ikh shuugian bolgood baikh zuilguy,khaana chi baidag zuil , eregtei ,emegtei khoyor khun khamtarch amidrakh geree khurtel khiigeed baikhad. ene bol zugeer neg negniikhee muug uzekh gesen oroldlogo
2014-04-23
......:
энэ 2 нам ил цагаандаа гарч ээ. эд нарт иргэд бидний амьдрал чухал биш юм байна. муу сайн новшнууд.
2014-04-23
zochin:
bolyeo. n.enhbayarig yugoiin hamgaaldag yum. boon avilgalin aalzni tor suljchiheed. hiisen gai ni odoog hurtel mongol ulsad bugshsaar baigaa bizdee
2014-04-23