Хуулийн этгээдийг 24 цагт бүртгэдэг болно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг ахалж байгаа юм. Уг хуулийн төсөлд оруулсан шинэчилсэн найруулгын талаар мэдээллээ. Бүртгэлийн үйлчилгээг түргэн, шуурхай болгох үүднээс хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулсан байна.
Хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын таван өдөр зарцуулдаг байсныг 24 цагийн дотор байхаар тусгажээ. Бүртгэлийг салбарын яамд агентлагд бүртгүүлдэг байсныг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт төвлөрүүлэхээр болсон байна.
Ингэснээр бизнес эрхлэгчдийн хувьд давхардлыг арилгана гэж үзэж байгаа аж. Мөн Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай этгээдийг ЭЗХЯ давхар бүртгэдэг байсныг халж байгаа юм байна. Түүнчлэн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг байсныг халж, цахим хэлбэрт шилжүүлэхээр төсөлд тусгажээ.
Мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс хуулийн төсөлд бүртгэх байгууллагын цахим хуудсанд байршуулан төрийн болон бусад байгууллагууд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх юм байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ