“NSA”-ийн ажилчдыг сэтгүүлчидтэй ярилцахыг хориглов
АНУ-ын Үндэсний тагнуулын газар буюу “NSA”-ийн захирал Жоссеф Клэппер ажилтнуудаа тагнуулын сэдвээр сэтгүүлчидтэй ярилцахыг хориглосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Удирдлагаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд тагнуулчид сэтгүүлчдэд мэдээлэл өгч болох гэнэ. Харин энэхүү хоригийг зөрчвөл захиргааны хариуцлага тооцож, ноцтой гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
1
Удирдамжид “Ажилтнууд тагнуулын ажилтай холбоотой ямар ч мэдээллийг урьдаас төлөвлөөгүй байдлаар хэвлэл мэдээлэлд өгч болохгүй” гэж заажээ. Түүнчлэн нууцлалын зэрэгтэй биш материалыг ч хэвлэлд өгөхийн өмнө сайтар судлах хэрэгтэйг онцолсон аж. Уг удирдамж нь нууц материал задруулахгүйн тулд хийж байгаа ажлуудын нэг гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ