Луганск муж Орост дагаар орохыг хүсэв
Оросын талыг баримтлагчдад эзлэгдээд буй Украины Луганск муж Крымийн хувь заяаг давтаж, Орост дагаар орохыг хүссэн тухай “Ukraine agency” мэдээллээ. Луганск мужийн ард иргэд хуралдаж, бүс нутгийнхаа статус, газар нутгийн харъяаллыг тогтоохын тулд бүх нийтийн санал асуулга явуулахаар тогтоожээ. Луганск мужийн түр захирагч Сергей “Манай муж Украинаас тасарч, Орос улсад нэгдэхийг хүсч байна. Ард түмэн минь дэмжсэн. Луганск энэ асуудал дээр нухацтай хандаж, бүх нийтийн санал асуулга хоёр үе шаттай явуулахаар төлөвлөж байна. Эхний санал асуулгыг ирэх сарын 11-нд явуулахаар боллоо. Эхний санал хураалтаар автономт эрх олгох уу, эсвэл өнөөгийн статусыг хадгалж үлдэх үү гэдгээ шийднэ. Харин хоёр дахь санал асуулга ирэх сарын 18-нд явагдаж, Луганск мужийг бие даасан тусгаар улс байлгах уу эсвэл Орост дагаар орох уу гэдгээ шийдвэрлэнэ” гэж хэлжээ. Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Луганск мужийн оршин суугчдын 75 хувь нь Орост нэгдэхийг дэмжиж байгаа” гэж хэлсэн байна.
1
Улс төр судлаачид “Өнөөгийн эрх баригчид хэрэв зарим мужийн гаргасан Холбооны улс болох санаачилгыг үл тоовол Украин улс задрах буюу иргэний дайнд шилжих аюултай” гэж дүгнэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ