Тунисын ерөнхийлөгч жагсагчдад бууж өглөө

img

Тунисын ерөнхийлөгч Бен Али жагсагчдад буулт хийж  албанаасаа бууж буйгаа  зарласны дараа орон даяараа  баяр  тэмдэглэжээ. Тэрбээр  хоол хүнсний үнийг бууруулан, жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэхийг хатуу хориглож, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дахин тунхагласан нь жагсагчдад хангалттай гэж бодсон бололтой. Гэтэл ерөнхийлөгч Бен Али андуурчээ. 7000 мянга гаруй жагсагчид  Тунисын дотоод хэргийн яамны гадаа жагсан, төрийн дуулал эгшиглүүлж, ерөнхийлөгч Бен Алиг огцрохыг шаарджээ. Жагсагч ярихдаа “Тунисчууд ардчилал, эрх чөлөөг хүсэж байна. Бен Али явах хэрэгтэй” гэсэн бол өөр нэг жагсагч  “Энд байгаа жагсагчид Ерөнхийлөгч Бен Алиг огцрохыг хүсч байна.  Бен Али 2014 он хүртэл ажлаа үргэлжлүүлэх шаардлагагүй. Одоо огцрох хэрэгтэй” гэсэн байна. Жагсаалд оролцогч “Тунисчууд бараг сар гаруйн хугацаанд жагслаа. Бид эрх чөлөө, шударга ёсыг хүсч байна” гэжээ.

Хэсэг хугацааны дараа жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн ширүүссэн байна. Гэхдээ аль аль тал нь галт зэвсэг хэрэглэсэнгүй. Мөргөлдөөн удаан үргэлжилсний эцэст Ерөнхийлөгч Бен Али байдал явуургүй болсныг ойлгосон бололтой засгийн газрыг тарааж, парламентын ээлжит бус хурал хийх болсноо зарлан  улс даяар онцгой байдал зарласан байна. Удалгүй Ерөнхийлөгч Бен Али, ерөнхий сайд Мухамед Ламушид улсын эрх мэдлийг шилжүүлээд Тунисыг орхин гарсан байна. Эрх баригчдынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн олон хоног үргэлжилсэн жагсаал, цуглаан, мөргөлдөөн ерөнхийлөгч Бен Алиг огцруулснаар намжих байдал ажиглагдаж байна. Харин цаашдаа яах вэ? гэдэг асуудал Тунисчуудын дунд нээлттэй үлдэж байна. Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ