Б.Баярмаа: Х.Анхбаярыг цагдан хориод байгаа нь улс төрийн шалтгаантай байх

img

“Тэнгри холдинг” ХХК-ийн захирал Х.Анхбаяр мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн урьдчилсан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Түүний эхнэр Ё.Оюун, өмгөөлөгч Б.Баярмаа нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Х.Анхбаярыг өнгөрөгч оны долоодугаар сарын 9-ний өдөр баривчлаад өдийг хүртэл хорьж саатуулж байгаа аж.

1

Өмгөөлөгч Б.Баярмаа “Х.Анхбаярыг ямар үндэслэлээр цагдан хориод байгаагаа хэлдэггүй. Зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор” гэдэг. Эхний дөрвөн сарын хугацаанд энэ үндэслэлийг зөвшөөрье гэж бодъё. Гэтэл бүх нотлох баримтыг нь хураагаад авчихсан, хэргийн материалтай танилцуулсан, мөрдөн байцаах ажиллагаа дуусчихсан. Одоо юу хэрэгтэй гэж хориод байгаа юм бэ.  Хамгийн сүүлд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгч энэ сарын 09-ний өдөр шийдвэр гаргасан. “Яллагдагч Х.Анхбаяр нь хүнд гэмт хэрэгт холбогдсон хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор яллагдагчийг цагдан хорьж, мөрдөх хугацааг сунгах шүүгчийн захирамж хуульд нийцсэн байна” гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэ үед мөрдөн байцаалт дуусаад хэргийн бүх оролцогч хавтаст хэргийн материалтай танилцчихсан байсан шүү дээ. Өмгөөлөгчийн хувьд энд үнэхээр үндэслэлгүй хууль бус ажиллагаа яваад байна гэж үзэж, шүүх хурал болгонд өөрийн үндэслэлээ тавьж оролцдог. Харамсалтай нь урд гарсан шийдвэрүүд давтагдаад байна” гэв. Мөн сэжигтнийг цагдан хорихоос гадна 4-5 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдаг. Х.Анхбаярын цагдан хоригдож байгаа хугацаанд бусад төрлийн арга хэмжээ авчихаж болохоор нөхцөл байдал бий болчихоод байхад өөрчлөхгүй байгаа нь ямар нэгэн улс төрийн учир шалтгаан байгаа байх гэж таамаглаж буйгаа илэрхийллээ.

1

Х.Анхбаяр нь цагдан хоригдож байх хугацаандаа хорих ангийн ажилтнууд болон бусад хүмүүстэй хувийн харилцаа үүсгэж, хэрэг мөрдөхөд саад учруулах тохиолдол гарсан учир гурван анги дамжуулан хорьсон тухай өмгөөлөгчөөс нь тодруулав. Тэрбээр “Тэр бол үнэхээр үндэслэлгүй. Манай үйлчлүүлэгчийн хувьд хэзээ ч ийм явдал гаргаж байгаагүй. Х.Анхбаярыг хоригдож байх хугацаанд хуримынх нь ой тохиож хууль журмынх нь дагуу эхнэртээ хайрын захидал бичсэн. Гэхдээ тэр захидал эзэндээ хүрээгүй. Хорих ангийн бүх хүн, АТГ-ын байцаагч нар үзсэн байсан. Тэрийг л захидал харилцаа гаргах гэсэн гэж тайлбарлаж байгаа болов уу. Өөр оролдлого хийсэн гэж би үзэхгүй байна” гэдэг хариулт өгсөн.

1

Ө.Энхтөр: Х.Анхбаяр тендерт оролцох явцдаа тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн нь илэрсэн

1

Харин энэ хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөс тодруулахад “2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр “Тэнгри Холдинг” ХХК-ийн захирал Х.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 166.1-д заасан зүйл ангиар мөнгө угаасан, албан тушаал урвуулах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. “Тэнгри холдинг” компанийн Ерөнхий захирлаар ажилладаг  Х.Анхбаяр нь  үүсгэн байгуулсан компаниудынхаа нэр дээр 2007-2013 онд Монгол улсын нутаг дэвсгэр дээрх ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан. Тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн ашигт малтмалын хуульд заасан цуцлах үндэслэлүүд нь гарчихсан байхад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлалгүйгээр ажилтнуудтай хуйвалдаж сунгасан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгө угаах чиглэлээр төрийн болон бусад албан тушаалтнуудтай холбогдож уг чиглэлийн гэмт хэрэг үйлдэж байна гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. “Тэнгри холдинг” компани нь Карибын аралд оффшор бүсэд бүртгэлтэй компани, гадаад улсаас 12 тэрбум төгрөгийг оруулан ирж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хайгуулын лицензийг худалдаж авсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөн мөрдөн байцаалтын явцад их хэмжээний лиценз авахдаа 3.6 тэрбум төгрөгийн татварыг төлөөгүй,  Газрын тосны газраас олон улсад нээлттэй зарласан тендерт оролцох явцдаа тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн асуудал нь илэрсэн” гэх мэдээлэл өгсөн юм.

1

Түүнчлэн Х.Анхбаярыг шалгаж эхлэх үед уг хэрэгтэй холбогдолтой этгээдүүд урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан учир түүнийг Төв аймгийн хорих ангид саатуулсан. Гэтэл гаднаас янз бүрийн захиа занаа авах, бусадтай хувийн харьцаа тогтоох гэх мэт мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй асуудал үүссэн болохоор Зүүнхараагийн хорих анги руу шилжүүлж хорьсон. Мөн тэнд очоод үүнтэй адил байдал үүсгэсэн тул эргүүлэн 461 дүгээр ангид саатуулсан гэсэн тайлбарыг өглөө.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яасан дарамттай юм:
нэг хэсэг хүн ажил амьдралтай блгаад бизнес эрхлээд явж бгаа нэгнээ олигархууд нь дарамтлаад бгаа юм биш үү. наад хүн чинь луйвар хийгхээр хүн биш ш дээ. ер нь тэгээд хуулиа хэрэгжүүлдэг хүнд сурталгүй бсан бол юу гэж хахууль өгөх вэ дээ. яагаад монгол хүн лиценз эзэмшиж болддоггүй юм бэ. заавал эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан гадныханд худалдах ёстой юу
2014-05-20
энэ бол хэлмэгдүүлэлт шүү дээ. :
юу гэж дээ. хэрэв тийм л юм бол тодорхой л байх хэрэгтэй ш дээ. нотлох баримтгүйгээр хүний эрхийг зөрчиж олон шорон дамжуулаад байхда яадаг муу хүнээ байсан амьтад вэ. ямар хүн алаад хүрээ талсан байгаа биш. тэнэг хүн хуурч байгаа юм шиг тайлбар байна даа атг-ийхаан. бодоод үздээ. өндөр боловсролтой хүн хууль уншаад ойлгочих ухаантай байж л таараа. зүгээр л хүний хөрөнгө мөнгө, чадвар амжилтанд атаархсан хэн нэг эрх мэдэлтний явуулгаар атг ийм юм хийчихсэн. шалгаад юу ч олдохгүй болохоор нь бантсандаа хийсэн юмтай болж харагдах гээд шорон дамжуулж хүнийг сэтгэл санаа эрүүл мэндээр нь дарамталж шууд бусаар эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэх гээд байгаа юм байна л даа. ийм чинээний чадвартай сийрэг ухаантай залуугийн чин зориг иймхэн дарамтанд унадаггүй л байхгүй юу даа. энэ бол цэвэр хэлмэгдүүлэлт. энэ бол ардчилалсан орны хйидэг зүйл биш. энэ бол 1937 оны их хэлмэгдүүлэлтийг бодвол бага зэрэг соёлжсон хувилбар.
2014-05-12
33333:
энэ бол хэлмэгдүүлэлт. женкогийн дээрэм
2014-04-24
зочин:
атг ажлаа сайн хийж бгаа юмуу алтанхуягийн хулгайч охинг аав алтанхуятай нь шалгаад дуусчих сан юм уу
2014-04-24
.......:
шийтгэх нь зов.
2014-04-24
зочин:
хууль хүн бүхэнд адилхан үйлчлэх ёстой шүү дээ. төрөөс төрсөн тэрбумтунгуудаа яах гэж байна ? гэж асуумаар байна. жинхэнэ авилгачидаа барих хэрэгтэй
2014-04-24
zochin:
eniig unshij baigaa darga nart> ene nuhriin hiisen balag 120-d barisan zochid buudal. shuuhiin shiidveriig bieluuleegui guvichuulj udii hyrsen. shuuhhin shiidveree bieluuleechee. ard tumen harj baigaa
2014-04-24
tsag mungu ureed yah vee :
todorhoi bna aa nuhchih hen hohiroh yum hohi ni zugeer muruuruu amidrah ni yasiin aluulhad gomdoh yumgui ajilaa hiich jee
2014-04-24
unen:
gartsaagyi tom luivar hiitsen nuhur geseen
2014-04-24
zochin:
ene tegeed henii nuuhed ve? haanaas yamar zamaar iim ih mungu oruulj irdeg bnaa? gantshan uuniig bodohod l...
2014-04-24
erdenebat:
ankhbayar khun chanar muutai zaluu sh dee!!! kheterkhii ikh khurungjuud l ... 120-d baigaa ailyn tsonkhnuud taglaj bairisan zochid buudlyn barilgyg ni kharaachee!!! khuvia bodson l baigaa bizdee!
2014-04-24
жимсээ:
атг ажлаа сайн хийж байна гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар үгүй энэ өмгөөлөгч хэдэн халтар төгрөг бөгсрүүгээ чихүүлсэн юм байна л даа хууль бол хууль луйварчинд зохих ялыг нь өгөх байлгүй
2014-04-24
mongol irgen:
genet bayajih gedsend tsuwtei gej... bid nariin huseed olddoggui lizenziig 45-r ni awaad yawna gedeg shudraga yawdal uu
2014-04-24
kkkkkkkk:
bayan huniig balag toirohgui kkkkkkk
2014-04-23
zochin:
mongold xuuli gej jinxne utgaaraa xeregjdeg ym bxgui sh de.odoo an ued bol buur bxgui. ene xunii xurnigiig n xuraaj awax argaa l yax we gedbolowruulad bj bgaa bx. uur yu bx we de. ulsiin mungu mash ixeer awsan xulgaihid n zugeer suuj bxad
2014-04-23
orki:
ene hun ih zugeer zaluu .bolovsrol saitai.tiim muu um hiih hun bish. zovhon zarim licence iig bulaaj avah geed iim um hiij baigaa baih gej bodoj ba.avilgachid duusah boloogui.ulam arga n nariisaj baigaa.minii duu nehsen uniig n ogchihood shorongoos gar.sain tsag irnee. sanaagaar buu una.er hun buh umiig uzej baij hun boldog um.taivan bai.
2014-04-23
зочин:
эрүүгийн гэмт хэргийг улс төржүүлбэл ялгүй мултрана гэж бодсон юм байх даа эд нар, хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой.
2014-04-23