Ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурна
Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн нутгаар их цас орж, төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна.
Мөн төвийн нутгаар, өнөө шөнө төвийн нутгийн зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 24-26 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Баян-Өлгий, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр 7-12 хэм, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 хэм Хэнтий, Дорноговийн нутгаар 18-23 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
Улаанбаатар үүлшинэ. Оройдоо хур тунадас, нойтон цас орж эрс сэрүүснэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ