
Пакистаны нутагт НАТО-гийн шатахуун тээвэрлэсэн цуваа халдлагад өртжээ.
Өнгөрсөн пүрэв гаригийн шөнө зэвсэгт дайчид уг цуваа руу халдсан ба 22 шатахуун тээвэрлэгч машин дэлбэрчээ.
Мотоцикл хөлөглөсөн долоон зэвсэгт дайчид автомат буу, пуужин харвагчаар цуваа руу халдсан байна. Тэднээс нэгийг нь ч устгаж, баривчилж амжаагүй гэнэ.
Уг цуваа нь Пакистаны нутаг дахь цэргийн баазын түлш шатахууныг Афганистан руу тээвэрлэж явсан аж.
Пакистан улс НАТО-гийн цэргийн янз бүрийн цувааг нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрөхийг хориглосон ба АНУ цэргийн баазууд болон агуулахуудаа тус улсаас Афганистан руу татаж эхэлсэн юм. Халдлага Пакистаны Балохистан мужид болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ