Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно. Хэлэлцүүлгээр Төрөөс ногоон байгууламжийн талаар баримтлах бодлого, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аргууд, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргийг хэлэлцэнэ.
“Blue Sky” зочид буудлын Кристал хурлын танхимд
09:00 цагт Залуучуудын хөгжил ба иргэний боловсрол сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ. Хэлэлцүүлгээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран санаачилж, Иргэний Боловсролын Төв ТББ, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ 2012-2013 онд хэрэгжүүлсэн “ Иргэний Боловсролоор дамжуулан Залуучуудыг чадавхжуулах нь” төслийн үр дүнг хэлэлцэх, "Ардчилал, улс төрийн оролцоог залуучууд хэрхэн ойлголттой байдаг талаарх судалгааны урьдчилсан дүнг танилцуулна.
Кемпински зочид буудалд
09:30 цагт Эрчим хүчний салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын шуурхай ажиллагааны ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Төв орон нутгийн бүх байгууллагын төлөөлөл оролцоно.
БЗД-ын 84-р дунд сургуульд
10:00 цагт Багшийн хөгжил имидж төвөөс сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч, арга зүйч багш нарт зориулсан "Шинэ үеийн хүүхдийн онцлог ба зөв төлөвшүүлэх арга" сургалтын хаалтын үйл ажиллагаа болно. Сургалтыг хүүхэд судлаач н.Хорлоо удирдан явуулна.
.Багшийн хөгжлийн ордны 405 тоотод
10:00 цагт Багш боловсролын ажилтны тусгай сурган, сэтгэлзүйн ойлголт мэдлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалт эхлэнэ. Сургалтанд 21 аймгийн 105 Боловсролын газрын мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн багш нар хамрагдах юм. Сургалтаар багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах сургууль болоод багшийн үүрэг, Хүүхдийн сөрөг зан үйлийг эерэг болгох аргууд гэх зэрэг мэдлэг мэдээллийг авах юм.
.“Sunjin Grand” зочид буудалд
11:00 цагт Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах гэж байгаа “Sensation Black” үдэшлэг болно.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны байранд
12:00 цагт нийслэлээс хэрэгжүүлж байгаа Улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хороод руу шилжүүлэх ажлын хүрээнд энэхүү ажлын нээлт болно. Нээлтэд нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарьд ордны үүднээс 11:10 цагт хөдөлнө.
МҮЭСТО-нд
12:00 цагт МУЗГ-аас баталсан "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд БОНХЯ, "Ойн судалгаа хөгжлийн төв"-өөс зохион байгуулдаг “Ногоон хэрэм-ойжуулалт-2014” тарьц, суулгац,үр, бордоо, техник хэрэгсэл, бүтээгдэхүүн сурталчлах үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ.
.
Хангарьд ордны 14 давхарт
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болно. ."Тэнгис" кино театрт
17:00 цагт "Ус дээшээ урсдаг" олон ангит киноны нээлт болно.
.Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуулийн танхимд
17:00 цагт Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлөөс санаачилж хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулаад буй "Төр аж ахуйг хязгаартайгаар эрхлэх нь" хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно.
.MN мэдээллийн төвд
11.00 цагт Сэтгүүлч С.Наранбаатар агсны гэр бүл, найз нөхөд нь “Наранбаатар сан” байгуулж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
12.00 цагт “БАРИЛГА ЭКСПО-2014” олон улсын үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт Дэлхийн үсчин, гоо сайханчдын холбооноос зохион байгуулдаг “Hair world cup 2014” тэмцээн энэ жил ХБНГУ-ын Франкфурт хотод болох бөгөөд тус тэмцээнд Монголын мэргэжлийн үсчин, гоо сайханчид оролцох болсон талаар мэдээлэл хийнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ