Залуус үндэсний бүтээн байгуулалттай танилцана
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор бүтээн байгуулалттай танилцах аяллуудыг зохион байгуулж байгаа аж.
ый
2013 онд “Оюу толгой 100 залуу” аяллаар Оюутолгойн бүтээн байгуулалттай залуучуудыг танилцуулсан бол 2014 оны эхний аяллаар Их майдар үндэсний бүтээн байгуулалттай танилцахаар болжээ. Аялал 2014.04.26-ны бямба гарагт Чингисийн талбай – Их майдар цогцолбор – Манзушир хийд – Салхит салхин станц – Монголын залуучуудын холбоо гэсэн маршрутаар явагдах аж. Аялалын багт 21 аймгийн залуучуудын төлөөлөл, бүтээн байгуулагч залуусын төлөөлөл, мөн урлаг, спортын одод, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл багтах аж.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ