Ө.Энхтүвшин: АН-ын гишүүд бойкот хийж байгаа нь ариун явдал уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хохирлыг барагдуулах тухай, Эдийн засгийг эрчимжүүлэх тухай зэрэг хуулийн найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:
6
-Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яагаад хэлэлцэх асуудалд оруулсангүй вэ? гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй тул хэлэлцэж амжаагүй гэлээ.
5
УИХ-ын дэд дарга М.Энхболд:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ирээгүй гишүүдийн нэрийг хэлэхгүй юу?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-М.Энхболд дарга манай байнгын хороонд харъяалагддаг учир ирээгүй гишүүдийг мэдэж байгаа. Манай байнгын хороо 19 гишүүнтэй. Тухайн өдрийн хуралдаанд МАН-ын гурав, “Шударга ёс” бүлгийн хоёр, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн болон миний бие ирсэн байсан.
4
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар АН-ын гишүүд дур зоргоороо ярьж байна. Энэ хуулийн төслийг зургаан сар хэлэлцэж байна. АН-ын гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг тасалсныг А.Бакей дарга зөвтгөж байна. Уг хуулийн төслөөр АН, “Шударга ёс” бүлэг завсарлага авсан. Одоо завсарлага авах асуудал байхгүй. АН бойкот хийж байна. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр эргэж татуулна, гишүүдийн гуравны хоёроор батална зэргээр хэвлэлд ярилцлага өгч байна. Энэ чинь ариун явдал уу Д.Эрдэнэбат дарга аа.
5
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Миний би Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Төсөл өргөн барьсанаас хойш долоо хоногийн дотор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, санал дүгнэлт гаргах дэгтэй. Би энэ төслөө хойшлуулах санал гаргасан. Өнөдрийн хэлэлцэх асуудалд яагаад багтаасангүй вэ?
6
УИХ-ын дарга З.Энхболд:
-Энэ асуудал Хуульзүйн байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэгдэнэ. Үүний дараагаар чуулганы нэгдсэн хуралдаанд орох юм. Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх байх.
5
Ийнхүү гишүүдийн зүгээс гаргасан горимын санал дуусч, хэлэлцэх асуудлыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанааар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
5
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ