Л.Эрдэнэчимэг: Би нэр төрөө сэргээлгэхээр хаана хандах вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Тамхины хяналтын тухай хуулийн төслөөр үргэлжилж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан харилцааг 2013 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй, тамхи татахыг болох худалдаалах газрын тоог огцом цөөрүүлэх нь тамхины хууль бус наймаа, чанаргүй, хуурамч тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлох, худалдах явдал улам бүр нэмэгдэхэд хүргэж байгаа билээ. Тамхи импортолсон нөхцөл байдлын судалгаанаас үзэхэд янжуур тамхины импорт 1,7 дахин нэмэгдсэн, мөн дүнсэн тамхины импорт 3,6 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Ийнхүү судалгаанаас үзэхэд тамхи борлуулах цэгийн тоо эрс цөөрсөн боловч худалдан борлуулж байгаа тамхи тамхин бүтээгдэхүүний тоо буураагүй өссөн байгаа нь хууль бус худалдаа эрхлэх явдал дэлгэрч далд эдийн засаг өсөн нэмэгджээ гэж байгааг илэрхийлж байна.
Иймд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байхаар заасан байна. Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад дотоод орчинд утаат тамхи татахыг хориглохоор тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.
5
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо энэ хуулийн төслийг оруулж ирдэг нь буруу. Алхмыг яаж хэмжээд байгаа вэ? Тамхийг дэмжээд байгаа юм биш үү?
6
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би тамхийг дэмжээд байгаа юм биш. Тамхины худалдаа далд хэлбэрт ороод байна. Үнэ тогтоолт нь хүртэл амны зоргоор нэмэгдээд байна. Би тамхи татдаг хүний эрхийг хамгаалаад байгаа юм биш. Татдаггүй хүний эрхийг хамгаалаад байгаа юм. Олон нийтийн газар тамхи татаж болохгүй учир гадаа тат гээд байх юм. Нөгөө талаас бид олон улсын онгоцны буудлын стандартыг яах вэ? Олон улсын жишигт нийцээгүй стандартаа бид яах вэ?
6
БОНХ-ийн сайд С.Оюун:
-Баасанхүү гишүүн тамхи татдаггүй хүмүүст санаа зовж байгаа нь зөв ч санаа нь буруу байна. Улс орнуудын туршлагаас харж байхад Тамхины цэг байгуулах энэ тэр гэж үзсэн юм билээ. Гэвч тамхи татахыг хориглохоос өөр сайн арга байгаагүй гэдэг юм. Тамхи татдаг хүмүүс тамхинаасаа гараарай.
6
ЭМ-ийн сайд Н.Удвал:
-Тамхи зүрх, судасны өвчин үүсгэхэд 70, хорт хавдар үүсгэхэд 30 хувь нөлөөлдөг. Үүнтэй уялдуулаад Монгол Улсад уушгины хорт хавдар нэмэгдэж байгаа. Тамхийг нь үнэрлээд, амьсгалаад байгаа хүмүүс ч хорддог. Тамхи хүний амь насыг хөнөөдөг хүчин зүйл хэвээрээ гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн.
6
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Энэ хуулинд өөрчлөлт оруулах гэхэд талцаад, туйлшраад бөөн юм болох юм. О.Баасанхүү ч лобби сайтай юм, УИХ-ын даргатай байнга уулзаад хуулийн төслөө дахин оруулж ирэх байх. Энэ хуулийн төсөлд байгаа алхам гэдгийг метрт шилжүүлэх нь зүйтэй. Мөн тамхи татах тусгай өрөөг гаргах нь зайлшгүй хэрэгтэй. Олон оронд энэ заалт байгаа. Тамхины хууль бус наймаа үнэхээр бий болсон.
6
-Энэ хууль бол надтай салшгүй холбоотой. Л.Эрдэнэчимэг гэдэг хүн тамхины наалт зарахын тулд Тамхины наалт зарж байна гэж О.Баасанхүү нарын гишүүд хэллээ. Би нэр төрөө сэргээлгэхээр хаана хандах вэ? “Монос” компани дэлхийн шилдэг байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн наалтыг худалдаалсан. Тамхинаас гаргах наалт. Тамхи таталт нь ургийн гажигт хүргэдэг.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ