“Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүдийг орон сууцаар шагнана

img

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

,

Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцож байгаа бөгөөд 2 дугаар сараас эхэлсэн I, II шатны шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг анги тус бүр дээр очин, дүгнэж байгаа. Харин II шатнаас шалгарсан 9 ангийн жагсаалын тоглолт, төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 03-ны өдөр 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбай талбайд болох юм.

,

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, байгууллагуудын хөгжил, албан хаагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгын хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүдэд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнаж, тус ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, мөнгөн шагналыг олгох юм. Мөн тусгай шагналаар нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, 4 сая төгрөгөөр урамшуулах аж.

,

 “Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааны тэргүүн байранд Зэвсэгт хүчний 032 дугаар анги, дэд байранд Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гутгаар байранд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, тусгай байранд Зэвсэгт хүчний 120 дугаар анги шалгарч байсан юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэрэг:
амжилт хүсье.
2014-04-24
tsolmon:
ангийг даргыг шагнасан балаа уралдаанаа болимоор юм, дунд, доод шатны оны офицер , ахлагч нарын цалин хангамжинд анхаарах естой юм, зурагтаар б,х,я-ны төрийн нарийн ярихдаа дээд офицеруудынхаа цалинг хэлээд бүгдээрээ 700-800 мянга авдаг юм шиг худлаа хээв ярьж байналээ, дээд хэсэг нь доодуулын цалинг мэддэггүй юм байна лээ, армиййн дунд, доод хэсэг архи уухаас өөр юм мэддэгуй, томчуул идэж уухаас өөр зүйлгүй армид шинэчлэл хийх болсон,
2014-04-24
ахлагч:
мод, зүлэг ногоорох байгаль дэлхий сайхан болоогүй байхад тохижолтыг юугаараа шалгаруулдаг байна. цаг хугацаа өгөөгүй 2сарын өмнө журам батлаад шалгаруулалт явуулдаг энэ батүүл, хөгшин бямбажав 2 бүр зөнөжээ гэж
2014-04-24
офицер:
хилийн цэрэг гэж мөнгөөр зодсон газар байнаа. энэ уралдаанд бэлтгэх гэж мөнгийг их үрж байна. хэдэн саяар нь ангиудадаа тараасан гэж байгаа. хаанаас тэр их мөнгө гараад байгаа юм. гэтэл зэвсэгт хүчний ангиуд өөрсдийн боломж бололцоогоор л бэлдэж байна. шинээр юм хийсэнд биш алба нь тогтсон ангид л шагнал нь очоосой доо.
2014-04-24