Хурал зохион байгуулна

img

 

ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Гадаад хэлний төвөөс “Гадаад  хэл сурахад оюутнуудыг идэвхжүүлэх арга замууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 28-нд  зохион байгуулах гэж байна.  Тус хуралд таван орны 50 гаруй эрдэмтэн судлаач оролцохоор хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

 

Хурлын зорилго нь судалгааны орчныг бэхжүүлэх, залуу судлаачдыг чадавхжуулах, оюутнуудын гадаад хэл суралцах идэвхийг сайжруулах  юм.. Тус хуралд АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон болон  Боловсролын хүрээлэн, Хүмүүнлэгийн их сургууль, ШУТИС, Орхон их сургуулийн эрдэмтэн багш нар оролцож  судалгааны ажил,  заах арга зүйн туршлагаасаа солилцох юм байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bagsh nartaa amjilt husey
2014-04-26