Залуучуудын холбооны төлөөлөл Зүүн өмнөд Азид айлчилж байна
Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид Зүүн өмнөд Азийн орнуудыг зорьжээ. Тодруулбал, Зүүн өмнөд орнуудад хийх энэхүү айлчлалын хүрээнд Тайланд, Лаос, Сингапур, Малайз зэрэг улсуудын залуучуудын байгууллагын удирдлагууд болон Азийн Залуучуудын Зөвлөл, Дэлхийн Залуучуудын Ассемблейн ерөнхийлөгч нартай уулзах юм байна.
sa
Төлөөлөгчид эхний ээлжинд Тайланд улсын Бангкок хотноо тус улсын Хүүхэд Залуучуудын Хөгжлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн дарга, Зүүн Өмнөд Азийн Орнуудын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Шрисак Тай-Арее болон Хүүхэд, залуучууд, хөгшид, эмзэг бүлгийнхний эрхийг хамгаалах төвийн дарга зэрэг төрийн залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын удирдлагуудтай уулзах юм байна. Энэ үеэр ирэх есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн залуучуудын чуулган”-ы талаар болон цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох аж.
as
МЗХ нь 1993 онд Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөлд албан ёсны гишүүн байгууллагаар элссэн бөгөөд ОУ-ын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж, өнгөрсөн онд ӨМӨЗО-ны Залуучуудын Холбоо, Бүх Хятадын Залуучуудын Холбоо, Солонгосын Залуучуудын Холбоо зэрэг залуучуудын байгуулагуудтай хамтран ажиллах болсон гэнэ.
as
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ