Филиппинчүүд Обамагийн айлчлалыг эсэргүүцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Филиппин улсад төрийн айлчлал хийх билээ. Обамагийн энэхүү айлчлалыг эсэргүүцэж Филиппиний нийслэл Манила хотноо 10 мянга гаруй иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Жагсаалд оролцож буй иргэд “Барак Обама эх оронд минь ирсэн тохиолдолд хямрал, айдас түгшүүр, дайн авчрах болно” хэмээн бичсэн лоозон барьцгааж, Засгийн газраа Обамагийн айлчлалыг цуцлахыг сануулсан байна.
Цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалыг даралттай ус, цахилгаан бороохой ажиглаж хүчээр тарааж, 90 гаруй иргэнийг барьж хорьжээ. Мөн дээрх эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэж Филиппиний их сургуульд сурдаг Хятад оюутнууд “Барак Обама хүч, эрх мэдлээ ашиглаж, Хятадын их газрын нэгээхэн хэсэг Сэнкаку арлуудыг Япончуудад өгөхийг оролдож байна” хэмээн буруутгаж суулт зарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ