Д.Эрдэнэбат: Тамхи татах эрхийг бүдүүлгээр хааж болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийг хэдэнтээ талцуулав. Тамхи хүний эрүүл мэндэд хортой, тамхи татах тусгай цэг байгуулах нь бүүр ч хортой гэж ихэнх гишүүн үзэж байгаа юм.
:
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Намайг тамхичдыг өмөөрсөн үг хэлнэ гэвэл том эндүүрэл. Би үүнтэй 30 жил нөхөрлөж байна. Манай улс их ухаантай. Та бүхнийг шүтлээ. Энгийн зүйлийг О.Баасанхүү гишүүн гэдэг залуу оруулаад иржээ. Тамхи татдаг цэгтэй болъё, нуугдаад яах вэ? гэж байна. Энэ энгийн зүйл. Миний болон мянган мянган хүний эрүүл мэндийн төлөө зовж байгаа гишүүдэд баярлалаа.
.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Би О.Баасанхүү гишүүнийг хуулиа татаж авах санал хэлж байна. Энэ Тамхины хяналтын хуулийн сайн хэрэгжилтийг амьдрал дээр хэрэгжиж байгаа. Нийгмээр мэдэрч байгаа хууль. Тийм учраас хуулиа татаад авчих, авахгүй бол хууль чинь унана.
.
УИХ-ын гишүүн Д.Арвин:
-УИХ, намын бүлгүүд дэгэндээ өөрчлөлт оруулмаар байна. Жил хүрэхгүйн өмнө хууль баталчихаад дараагаар нь нэг гишүүн өөрчилнө гэж байж болохгүй. Ийм жижиг зүйлээр орооцолдохоо болъё.
.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Энэ хуулийг дэмжихгүй байна. Иргэд сонгогчид энэ хуулийг дэмжиж байгаа. Өнөөдрийн өөрчлөлтийг дэмжихгүй байна. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл хэлээд байна. Энэ тамхидалт эрүүл мэндэд сөргөөр нөлөөл, үхэлд хүргэж байгаа. Эрчүүдийн наслалт үүнээс болж багасаж байна. Үнэнийг хэлэхэд Д.Эрдэнбат даргыг, Д.Батцогт ахыг, С.Дэмбэрэл гуайг ч наснаасаа эрт, эхнэр хүүхдээ орхиод яваасай гэж хүсэхгүй байна шүү.
.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Амьдрал дээр энэ хуулийн хэрэгжилтийн зохицуулалтыг зөв зүйтэй хийж өгье гэж байна. Түүнээс бус тамхи татахыг уриалаагүй. Стандарт шаардлага хангасан байхыг харах хэрэгтэй байх. Энэ хуулийг хэлэлцэж байхад иргэдийг хянах, хаах, торгох асуудлыг хуульболгондоо оруулж байгааг болих хэрэгтэй. Тусгайлан татдаг өрөөг нь гаргаж өгөх хэрэгтэй. Манай Эрдэнэт 500 метр алхаад нэг сургууль байгаа. Үүнийг амьдралд нийцтэй болгоё.
.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Одоо хэрэгжиж байгаа хууль хүнийг хаана ч тамхи татах эрхгүй болгочихсон. Үүнийг л болиулчихъя, цэг байгуулъя гэсэн саналыг О.Баасанхүү гишүүн оруулж ирлээ. Тамхи татах нь миний эрхийн асуудал. Үүнийг яагаад бүдүүлгээр халдаад байгаа юм бэ. Гадаа -40 хэмийн хүйтэнд тамхи татдаг эрхэм ял эдэлж байгаа юм шиг байж болохгүй. Хэн нэгнийг яллах гээд байж болохгүй. Тамхи татдаг эрхийг бүдүүлгээр хааж болохгүй. Харин 500 метр гэдэг зай нь байж байг.
:
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Энэ бол хэлэлцүүлэг. Цаашдаа хэлэлцүүлэх үү,болих уу, өөрчлөлт оруулах уу гэдгийг хэлж байна. Шаардлага нь өнөөдөр 2016 онд Олон улсын онгоцны буудалтай болох гэж байна, олон улсын боомттой болох гэж байна. Олон улсын шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Би тамхины хор хөнөөлийг маш сайн мэднэ. Яагаад хуулийг өөртөө өмчлөөд байгаа юм бэ. Аливаа хууль батлаад амьдрал дээр хэрэгжүүлээд болохыг нь аваад, болохгүйг нь өөрчлөх хэрэгтэй. 500 алхам болгож өөрчлөхийг болиулах байх. Гэтэл энд ЖДҮ эрхлэгчид хохирч байна. Бизнес рүү халдсан аливаа үйлдлийг би эсэргүүцнэ. Дээр нь хар тамхи гэдэг ноцтой зүйлийг дэмжихгүй, тэр чинь хориотой зүйл.
.
Гишүүд үг хэлж дууссаны дараагаар санал хураалт явуулахад 42,3 хувийн саналаар буюу олонх нь дэмжсэнгүй. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан ийнхүү завсарлалаа.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ