Оросын бөмбөгдөгч онгоц агаарын хил зөрчжээ
Их Британийн бүрэлдэхүүн Шотландын арлын Скандиновын хойг дээгүүр ОХУ-ын “ТУ-95” бөмбөгдөгч онгоц үзэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Шотландын эрэг дээгүүр бөмбөгдөгч онгоц ниссэн гэх мэдээллийн мөрөөр Их Британи улс “Typhoon” гэх байлдааны онгоцоор ардаас нь ниссэн байна.
Үүний үр дүнд Шотландын хойд хэсгээр Оросын байлдааны зориулалттай онгоц ниссэнийг Их Британийн нисэх хүчин баталсан байна.
өө Тус улсын Батлан хамгаалахын сайд Филип Хаммон хэлэхдээ “ “ТУ-95” бөмбөгдөгч онгоц Их Британийн онгоц нэхэж байгааг мэдмэгцээ буцаад ниссэн. Оросууд цэргийн хүч ихтэй гэдгээ дэлхийд сануулан, тагнуулын онгоцуудаа илгээж, бусад орны агаарын хяналтын системийг шалгаж үзсэн нь хууль зөрчлөө” гэжээ.
ааа Европын агаарын хилийг зөрчсөн дээрх үйлдэл нь Украины хямралтай холбоотой өдөөн хатгалга байж магадгүй гэж АНУ-ын талаас мэдээлжээ.
ffff
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ