АНУ Польш, Балтийн орнуудад цэрэг байршуулна
АНУ-ын Батлан хамгаалахын яам Польш, Балт орчмын Эстон, Латви, Литва улсуудад 600 орчим цэргээ байршуулахаар болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
ааа
Энэ нь Орос хүч хэрэглэж Украины харьяа Крымийг эзэлсэний дараа дээрх орнууд тусгаар тогтнолдоо санаа зовж эхэлсэн учир ийнхүү цэрэг байршуулахаар болсон гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна.
Тэрбээр “Associated Press” агентлагт “Өнөөдрөөс эхэлж 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг Польш, Эстон, Латви, Литва улсуудад байрлаж, нэг сарын турш хамтарсан сургуулилт хийнэ. Италид байрлаж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн 173 дугаар бригадын 150 цэрэг өнөөдөр Польшид очих бол Литва, Латви, Эстон улсуудад энэ сарын 28-нд гэхэд цэргээ байршуулах төлөвлөгөөтэй байна. Умард Атлантын цэргийн эвсэл болоод ОХУ-ын түрэмгийллээс болгоомжилж байгаа Зүүн Европын орнуудад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Гэхдээ Украины асуудалд АНУ цэрэг оролцохгүй” хэмээн ярьжээ.
ааа
Балтийн тэнгис орчмын Литва, Латви улсууд АНУ-ын цэрэг газар нутагт нь байрлахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн бол Эстоны Батлан хамгаалахын сайд Свен Миксер АНУ-ын цэргийг оруулснаар улс орных нь аюулгүй байдал илүү бат болно гэжээ.
ааа
ааа Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ