Удирдах ажилтнууд номын дуу сонсоно

img

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт, зөвлөгөөнийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.  Уг зөвлөгөөнд 21 аймгийн Онцгой байдлын газар хэлтсийн болон Улсын  нөөцийн салбарын 100 гаруй  удирдах ажилтан хамрагдаж байгаа аж. Цугларалт, зөвлөгөөн өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2010 онд албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарах

зорилт дэвшүүлж “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”, төлөвлөгөөг батлан ажилласан.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын албандаа хандах идэвхи санаачлагыг сэргээх, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх,  нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудын дунд албан хаагчдын ажлын байрны нөхцөл сайжруулах, нийгмийн баталгааг сайжруулах  болзолт уралдааныг зохион явуулж уралдааны хүрээнд 1 тэрбум 425 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт, зөвлөгөөний үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2010 оны ажлаа дүгнэн ирэх оны зорилтоо тодорхойлох бөгөөд удирдах ажилтнууд удирдахуйн ухааны чиглэлээр номын дуу сонсох юм.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ