Викториа Бекхэм Африкт ажиллана

img

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм 2015 оноос эхлэн Өмнөд Африкийн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд зориулж хувцас урлахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Викториа ирэх оноос гурван сарын хугацаатай НҮБ-ын Өмнөд Африк дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар болсон байна. Тэрбээр уг саналыг хүлээн авсаныхаа дараа өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээрээ тэдэнд бэлэг барих болно хэмээн амлаж байсан аж. Викториа амлалтынхаа хүрээнд “Аврал” охидын сургуулийн 120 сурагчид дүрэмт хувцас урлахаар болсон байна. Нэг дүрэмт хувцасны үнэ 220 ам.доллар гэнэ. Харин дараагаар нь тус сургуулийн 15 багшид дүрэмт хувцас урлаж өгнө хэмээн амлажээ.

1

Хатагтай Бэкхам энэ тухайгаа “Vogue” сэтгүүлд “Би өмнө нь охидын хамтлагийн гишүүн байсан. Тэр үед би дуулахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Би одоо хувцас урлаж, шинэ бүтээл гаргаж чадна. Ирэх оноос эхлэн амьдралдаа шинэчлэл хийж, ганцаараа жаргалтай байхаа зогсоох болно. Би удаан бодсон. НҮБ-аас тавьсан саналыг хүлээн авсаныхаа дараагаас тэдэнд юу өгвөл баярлах бол гэж. Тэгээд л тэдэнд хувцас урлаж өгөх гайхалтай санаа төрсөн. Би тэдэнд өөрийн урласан хувцсаараа төлөөлүүлж аз жаргалыг бэлэглэх болно” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orchuulga aa gej..:
az jargaltai baihaa zogsooh oo?? orchuulna gej alah yumaa...
2014-04-24