Д.Нямхүү: Оюутолгойн 3-4 мянган хятад ажилтны дунд хоригдол байхыг үгүйсгэхгүй

img

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүтэй ярилцлаа. -Өндөр настанд олгох суурь тэтгэврийн асуудал хойшлогдоод байна. Яагаад хйошлуулах болов? -Бид уг нь тэтгэврийн тогтолцоог гурван давхаргатай болгох бөгөөд нэгдүгээрх нь суурь тэтгэвэр. Үүнийг 60 нас бүрсэн бүх хүн авдаг, хоёрдугаарх нь ажил хөдөлмөөр эрхэлж байхдаа шитгэл төлсөн, ажилласан жилээсээ хамаараад авах тэтгэвэр. Гуравдугаарх нь, сайн дурын шимтгэл буюу хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо юм. Хувийн даатгалын компанид шимтгэлээ төлөөд тэтгэврийн насанд хүрэхээрээ эргүүлэн авах юм. Дэлхийн улс орнуудад аж ахуйн нэгж хажуудаа даатгалын компани байгуулаад шимтгэл төлдөг байх жишээтэй. Манай улсад цөөхөн компани энэ тогтолцоог нэвтрүүлээд явж байгаа.Манай яамнаас эхний ээлжинд нэгдүгээр давхарга буюу улсын төсвөөс санхүүжих суурь тэтгэврийг шийдвэрлээд дараа нь хоёр, гуравдугаар давхаргыг оруулж хэлэлцүүлье гэж тооцоолсон. Суурь тэтгэвэр нь амьжиргааны доод түвшинтэй холбогдсон байна гэж байсан. Гэтэл Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхдээ нэмэгдлийг нь суурь тэтгэвэр гээд нэрлэчихсэн.  Сангийн яамнаас төсөвт оруулахдаа биднээс асуулгүй өөрчлөөд хөдөлмөр хөлсний доод хэмжээтэй хамт уяж оруулсан. Албан бус хөдөлмөр эрхлэгч, малчин гээд шимтгэл төлөөгүй хэдэн зуун мянган хүний арми байна. Тэд эхнээсээ тэтгэврийн насанд хүрсэн. Тэдний тэтгэврийг  бодохоор 60 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авахаар байна. Тэгэхээр тэтгэврийн доод хэмжээ 105,300 төгрөг байна гэсний дагуу зөрүүг нь нийгмийн даатгалын сангаас өгч байна. Энэ зөрүүг Сангийн яамныхан суурь тэтгэвэр гэж нэрлээд байгаа юм. Өнөөдөр нийгмийн шилжилтээс болоод нийт  тэтгэвэр авагчдын 60 хувь буюу 180 мянган хүн хамгийн доод тэтгэврийг авч байна. -Сангийн яам тэтгэврийг дансны аргаар ямар нэг нэмэгдэл хийлгүйгээр иргэдийн тархийг угааж байна уу? -Сангийн яам аль болохоор мөнгө нэмж гаргахгүй л бодно. 105 мянга төгрөг өгч байгаа ахмадуудад нэг ч төгрөг нэмэхгүй, эсвэл 700 төгрөг нэмээд 106 мянга болгоод нэмэгдэл 700-г суурь тэтгэвэр шүү гэж хэлж болохоор байна. Тэгэхээр дансны аргаар өнөөдрийн тэтгэвэр дээр нэг ч төгрөг нэмэхгүйгээр маш гоё тайлбарлаж байна. Засгийн газар нэг амаар дуугарах ёстой гэдэг ч ийм болсон болохоор маргааш нийгмийн Даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулаад бид ийм хууль оруулаагүй.Энэ хуулийг буцааж тат. Анхны хувилбарыг оруулъя гэсэн. Ингэж ард иргэдийнхээ толгойг эргүүлэх ажилд чинь бид оролцмооргүй байна гэсэн. -Ирэх оны дөрөв, аравдугаар сард төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Тэтгэвэр нэмэгдэх цаг хугацаа нь гэтэл тодорхойгүй байгаад байгаа? -Тэтгэврийг гурав, тавдугаар сард нэмэхээр санал оруулсан. Одоо эцсийн байдлаар тэдний өдрөөс нэмнэ гэдгийг хэлж чадахгүй байна. Тэр бүү хэл Хүний хөгжил сангаас олгодог хувь хишгийг ч ямар байдлаар шийдэхийг хэлж мэдэхгүй байна. УИХ төсвийг батлахдаа багцаар нь баталж орхисон. Одоо энэ бүгдийг нь зааглаж ялгах гэж байна. Тэтгэвэр тэтгэмж цалингаа дагаж нэмэгдэх үү, арай өмнө нь нэмэгдэх үү гэдгийг Сангийн яамтай тохирно. Өндөр настан тэтгэвэр нэмэхийг зургаан сар хүлээнэ гэдэг хэцүү байгаа. Юмны үнэ өсөөд байдаг эргүүлээд хамгаалалтыг хурдан хийх хэрэгтэй гэдгийг бид хэлж байгаа. Цалин тэвчиж болно. Харин тэтгэврийн хувьд хугацаа маш чухал. -Оюутолгойн ордод хятадын хоригдлууд ажиллаж байна гэдгийг гадаад мэдээллийн агентлагийн мэдээнд дурдагдсан байсан. Хоригдлоор олборлуулсан  хямд алтаар олимпийн медалийг бүрэх гэж байгааг эсэргүүцсэн байсан. Тэгэхээр энэ ордод хятадын хэчнээн хоригдол ажиллаж байгааг та мэдэх үү? -Оюутолгойн ордод хэд хэдэн удаа очиж ажилласан. Гэхдээ энэ тухай сонсоогүй юм байна. Манай улсын гадаадаас ажилтан авах  хуульд энэ боломжийг олгосон. Тухайлбал, Оюутолгойд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Жанлу гэх компани манай ажилтнууд гээд 3-4 мянган хятад иргэн оруулж ирж байна. Эдгээр хятад иргэдийг хаанаас авсныг мэдэхгүй. Монголын аль  компани хятад ажилтан оруулж ирэхэд хэн гэгч, ямар мэргэжилтэй, юу хийдэг хүн орж ирж байгаа нь мэдэгдэхгүй. Эдгээр ажиллах хүчийг Эрээн, Тианжин дээрээс пүүгээг нь үүрүүлээд бүртгээд оруулж ирж байна.  Үүний үр дүнд хятадын талаас манайд “Манай иргэдийг  хулгайлаад байна уу” гэсэн асуултыг тавьдаг. БНХАУ-ын хуулиар ажиллах хүч гэрээгээр гаргадаг  хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ганцхан байгууллага байдаг. Тус улсын Худалдааны яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын гэрээлэгч нийгэмлэг гэж байдаг. Энэ нийгэмлэг олон улсад хятад иргэдийг  гэрээгээр ажиллах хүч болгон гаргадаг.  Харин манайд ирж байгаа хятадууд энэ замаар бус хууль бусаар орж ирсэн иргэд. -Тэгэхээр Оюутолгой ордод хятадын хоригдлууд ажиллаагүй гэж хэлж чадахгүй гэсэн үг үү? -Ямар ч боломжгүй байна. Саяхан манай яамнаас БНХАУ-ын талтай хэлэлцээр хийж гэрээт ажилтан авахаар ярилцаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад байж байна. Хэрэв Олон улсын гэрээлэгч нийгэмлэг гэрээгээ үзэглээд хоёр улс ажилтан солилцох гэрээгээ хийчихвэл  тус нийгэмлэгтэй гэрээтэй хятадын 800 гаруй аж ахуйн нэгжээс мэргэжлийн ажилтан авах болно. Нэг ажилтан л алдаа гаргавал тухайн компанийн эрх хаагддаг хатуу системтэй юм билээ. Одоо манай улсад орж ирж байгаа ажиллах хүчин хаанахын хэн нь мэдэгдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд харуулын ажилтан гээд хятадууд орж ирсэн. Тэд хэн юм бүү мэд. Үүнээс гадна мэргэжилтэй хүн бараг байхгүй, зүгээр л ажлын хар боолууд ирж байна. Тэгэхээр энэ хууль бус замыг хаахаар ажиллаж байна. -Хятадууд хэдэн мянгаараа ирж ажиллаж байна. Монголчууд тэнд  мянга мянгаараа ажиллаж чадаж байна уу? -Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээгээр туслан гүйцэтгэгч компани  дээр нь 75/25, барилгын ажил хийж байгаа компанид 60/40, Оюутолгой компанид 90/10-ын харьцаатай байна гэж заасан. Манай яамны хамгийн их асуудал үүсгэж үзэлцэж байгаа асуудал энэ. Оюутолгойгоос манай маш том бүтээн байгуулалт хийж байгаа тул та бүхэн туслах ёстой гэдэг. Хариуд нь бид та нар Монгол Улсын хуулийг сахих ёстой гэдэг. Нийт ажилтны 60 хувь монгол ажилтан байх ёстой. Тэр 60 хувийг хангасан гэдгээ батал гэж шаардаж байгаа. Энэ сар гарсаар Оюутолгойн талаас надад дөрвөн удаа хандаад байна. Ерөнхий захирал нь хүртэл ирлээ. Ажилчдынхаа зөвшөөрлийг авч дараа оныхоо ажлыг төлөвлөж авахгүй бол хугацаа алдах гээд байна гээд яваад байгаа. Манай яамнаас хариуд нь гэрээнийхээ ажиллах хүчний квотыг барихыг шаардсан хэцүүхэн тэмцэл өрнөөд байна. -Шведэд Монгол хүүхдүүд харгалзах хүнгүйгээр гуйлга гуйж амьдарч байна гэсэн мэдээлэл гарсан. Монголоос гадаад иргэнд үрчлэгдсэн хүүхдүүдийн хувь заяа бүрхэг байна гэсэн ойлголт өгөөд байна.  Гадаад руу гарсан хүүхдийн талаархи мэдээлэл хэр хангалттай байдаг вэ? -Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэхэд манайх маш хатуу шаардлага, шалгуур тавьдаг. Бараг үрчлүүлдэггүй. Намайг  Малайзид ажлаар явж байхад Америкийн 10-аад иргэн монголоос таван хүүхэд үрчилж авсан гээд аваад явж байгаатай таарсан. 2010 онд шиг санаж байна.  Тухайн үед надтай хамт хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн явж байсан юм. Гэтэл сүүлийн 2 жил гаруй хугацаанд  гадаад  иргэнд хүүхэд үрчлүүлэх шийдвэр гаргаагүй гэсэн. Ингээд хаанаас хүүхэд үрчилсэн талаар тодруулахад, Дархан хотоос үрчилсэн гэж хэлсэн. Тэгэхээр хилийн цэрэг, иргэний бүртгэл, олон улсын шашны байгууллагын хавиар цоорхой байна. Тиймээс гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулж хяналтаа чангатгах хэрэгтэй гэсэн саналыг тавиад байгаа. Мөн төрийн байгууллагын хоорондын уялдаа муу байгаа нь харагдаж байна. Өнөөдөр Хилийн цэргээс эдгээр хүүхдүүдийн талаар мэдээлэл авна гэвэл заавал дарга цэргийн цохолт, шалтгаан хэлж байж авах жишээтэй. -Хэчээн хүүхэд энэ цоорхойгоор гарсаныг мэдэхгүй байх нь. Тэр шведэд байгаа хараа хяналтгүй хүүхэд ийм замаар гарсан байхыг ч үгүйсгэхгүй нь ээ? -Хэн ч мэдэхгүй. Монголд олон жил ажилласан гадаадын иргэн хүүхэд дасгаад дотоодын үрчлэх хуулиар авчихдаг. Ингээд хүүхдээ аваад гараад явчихна. Тэр хүүхдийг гаргахгүй гэх ямар ч шалтгаан байхгүй, очиж шалгах ч эрхгүй.  Харин  гадаадын иргэн хүсэлтээ тавиад албан ёсоор хүүхэд үрчилж авсан бол жил бүр тухайн хүүхдийн өсөлт, хүмүүжил, сурч боловсорч байгаа талаархи мэдээллийг манай талд ирүүлдэг. Манай талаас ч газар дээр нь очиж үздэг. Б.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

doloo:
setguulch hun baij aldaagaa sain nyagtalj bj niitleh heregtei bizdee yamar ih aldaatai ym be
2013-04-20
Sda chini ded said hiij baihdaa boliulahgui yaasan yum be?
2012-02-08
Ömhii hujaa nariig buudaach
2011-12-11